Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын түншлэлтэй хамтран зохион байгуулж буй “Парламентын судалгааны онцлог, ач холбогдол” сэдэвт туршлага солилцох сургалт, хэлэлцүүлгийн нээлт өчигдөр Төрийн ордонд боллоо.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан АНУ-ын Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, энэ удаагийн сургалт, хэлэлцүүлэгт оролцохоор АНУ-аас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, Конгрессын судалгааны албаны судлаач, сургагч багш нарт талархал илэрхийлсэн юм.
Энэхүү сургалт парламентын судлаачид хууль тогтоогчдыг тэнцвэртэй, бодитой мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах зарчим, судалгаа шинжилгээний арга зүйн талаар Конгрессын судалгааны албаны туршлагаас суралцах боломж олгож байгаа практик ач холбогдолтой гэдгийг тэрбээр сургалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолсон.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй олон жилийн хамтын ажиллагааны туршлагатай хэмээгээд хамтран хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгээ өгч сүүлийн жилүүдэд Улсын Их Хурлын гишүүдтэй мэдээлэл, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ирснийг дурдлаа.
Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгаа, мэдээлэл, лавлагаагаар хангаж, арга зүйн дэмжлэг үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр УИХ-ын судалгааны нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг 2019 онд байгуулсан юм.
Гурван өдөр үргэлжлэх сургалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Хууль эрх зүйн газар, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын ажилтнууд оролцож буй бөгөөд “Судалгаанд нам бус зарчмыг баримтлахын ач холбогдол”, “Судалгааны бүтээгдэхүүний төрлүүд, чанартай судалгааны бүтээгдэхүүний бүтэц”, “Судалгааны бүтээгдэхүүн боловсруулах сайн туршлага”, “Чанартай эх сурвалж олох, хуурамч, алдаатай мэдээллээс зайлсхийх нь”, “Хууль тогтоогч, судлаач хоорондын нууцлал”, “Хууль тогтоогчдын хэрэгцээ, шаардлагыг үнэлэх нь”, “Хууль тогтоогчдод зориулсан судалгааны илтгэл бэлтгэх нь” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл сонсч, туршлага сололцох юм.
| “Парламентын судалгааны онцлог, ач холбогдол” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |