Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 21, 29 дүгээр хороонд ажиллажээ. Тус дүүргийн 21 дүгээр хороо нь 8898 хүн амтай, 100 хувь гэр хороолол. Энэ онд нэг байршилд автозамын ажил хийх бол хорооны зүгээс зөвшөөрөлгүй барилгын хог хаяж буй үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллажээ. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай гэх газар оройн цагаар хууль бусаар барилгын суурийн шороо, хог хаях тохиолдол их гардаг. Мөн тус хэсэгт амьдарч байгаа иргэд газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг хороо болон дүүрэгт хаяглан хүргүүлдэг. Олон жил яригдсан асуудлыг шийдвэрлэх, энэ оны есдүгээр сарын 1-нээс өмнө гэрчилгээг олгохыг газрын алба болон холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Хорооны өрхийн эмнэлэг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж ажилласнаар сүрьеэ болон бусад халдварт өвчний тохиолдол буурсан байна. Гэхдээ эмнэлгийн ачаалал их учраас байрны асуудал тулгамдаж байгаа гэнэ. Мөн 127 дугаар сургууль өвөлдөө хүйтэн байдаг учраас халаалтыг сайжруулах, сурагчид ая тухтай орчинд боловсрол эзэмших боломжоор хангах, цэцэрлэгүүдийн хувьд усны асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Эдгээр асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж ажиллахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгосон юм.
Харин Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо нь 7396 хүн ам 2253 өрхтэй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зогсонги байсан явган хүний замын ажил наймдугаар сарын 30-нд хийж дуусах аж. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах, иргэд амарч зугаалах орчин бий болгох саналаа хүргүүлж ажиллажээ. Хаврын их цэвэрлэгээнд 1125 иргэд нэгдэж ажилласнаас гадна 800 ширхэг модыг энэ онд тариад байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцах үүднээс хороо тус бүр дээр ажиллаж байна. Албан өрөөнөөс ажил явуулах бус асуудлыг бодитоор тодорхойлох үүднээс холбогдох хэлтэс, албадын дарга нартай хамт ажиллаж байгааг онцлоод тулгамдаж буй, хороо, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудаас өгсөн хүсэлтийг үе шаттай шийдвэрлэж байгаа.
| Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 21, 29 дүгээр хороонд ажиллажээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |