Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордонд Монголын зохиолчид нэгдсэн их хурлаа хийж байна.Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг тэргүүтэй бодлого тодорхойлогчид болон ном бүтээгч, зохиолчдын төлөөлөл оролцлоо.
Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бөгөөд Соёлын дэд сайд М.Батбаяр “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оролцоо”, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо “Уран зохиол-Нийгмийн оюун санааны дархлаа” гэсэн үндсэн илтгэлүүдийг тавьж, салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Соёлын дэд сайд М.Батбаяр үндсэн илтгэл тавих үеэрээ: “Бүх нийтийн соёлын боловсролын гол тулгуур үндэсний уран зохиол нь олон түмнийг гэгээрүүлэн боловсруулах, мэдлэг ухааныг тэлэх, монголын өв соёлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй. Ард түмнийхээ оюун санааны багана, туг нь болдог зохиолчидтойгоо Соёлын яам байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл өргөн хүрээнд хамтран ажиллаж ирлээ. Нийгмийн оюун санааны баялгийг шингээсэн шилдэг зохиол бүтээлийн санг арвижуулах, Монголын уран зохиолыг дэлхийд сурталчлах, гадаадын бүтээлийг эх хэлнээ орчуулах, шилдэг уран бүтээл туурвих нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг боловсруулан ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү хууль батлагдсанаар бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын тэргүүлэх чиглэлийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин бүрдэнэ.Иймд та бүхэн нэгдсэн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулж хамтын саналаа гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Зохиолчдын нэгдсэн их хурлаар “Яруу найргийн өчигдөр, өнөөдөр, маргааш”, “Хүүрнэл зохиолын өнөө ба ирээдүй”, “Судлал шүүмжийн өнөө ба ирээдүй”, “Тайз дэлгэцийн зохиолын өнөө ба ирээдүй”, “Хүүхдийн ба орчуулгын уран зохиолын өнөө ба ирээдүй” зэрэг салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулан Монголын зохиолчид “Нэгдсэн тунхаг” гаргахаар төлөвлөж байна.
| Монголын зохиолчдын нэгдсэн их хурал болж байна |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |