Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй Тан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд онцлоод хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нар онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Монгол, Оросын хилийн Ульхан боомтыг шинэчлэн өргөтгөх, боомт руу засмал зам барих, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцсон, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцсан. Ерөнхий сайдын БНХАУ-д айлчилсны дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын яриа хэлэлцээ, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, бодит үр дүн гарч байгаад талархаж байгаагаа тус улсын Элчин сайдад илэрхийлэв.
Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн, энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно, Шивээхүрэн боомтод ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалт хийж байна. Хоёр улсын хилийн байнгын ажиллагаатай автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээх, улмаар зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлж, иргэд харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж өгөхийг Хятадын Элчин сайдаас хүслээ. Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг Засгийн газартаа уламжилж, танилцуулахаа Элчин сайд нар илэрхийллээ.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайдуудыг хүлээн авч уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцжээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |