Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэрэг амиа алдсан хэргийн талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго “2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж 05 дугаар ангид цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал энэ цаг мөчид тохиож байна. Хугацаат цэргийн албан хаагч 2022 оны тавдугаар сарын 7-10-ны хооронд зохион байгуулагдсан цэрэг татлагын комиссоор Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, манай цэргийн ангид алба хааж байсан. Тус сарын 10-ны өдрөөс эхлэн цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа явагдаад 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр тухайн ажиллагаа дуусаж, цэргийн дүрмийн дагуу тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа зохион байгуулсан. Уг үйл ажиллагааны оройноос эхлэн биеийн байдалд өөрчлөлт орсон тул ангийн эрүүл мэндийн төвд үзүүлэхэд, биеийн байдал хэвийн байсан. Тэгээд маргааш өглөө нь эрүүл мэндийн төвд дахин үзүүлэхэд, анхан шатны амин үзүүлэлт болон бусад зүйлс хэвийн байсан. Гэтэл тус өдрийн орой артерийн даралтын үйл ажиллагаа доголдсон учраас түргэн тусламж дуудсан. Ингээд эмнэлэгт хүргэгдэж, эмчлүүлж, хагалгаанд ороод энэ хугацаанд амь эрсэдсэн. Бид ар гэрийнхэнтэй нь хамтран ёс заншлын дагуу хөдөөлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаад, өнөөдөр Монгол Улсын цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулаад дууслаа. Тус байлдагч алба хаах хугацаандаа анги, байгууллагад цэргийн дүрмийн болон дүрмийн бус харилцаа гаргаж байгаагүй. Монгол Улсын дотоодын цэрэг гэх айлд алба хааж байгаа албан хаагчдын хувьд цэргийн дүрмийн бус харилцаа байх ёсгүй, цаашид ч гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Ингээд нас барсан хугацаат цэргийн албан хаагчын гэр бүлд дахин гүн эмгэнэл илэрхийлж байна” гэв.
| Ж.МӨНХСОЛОНГО: Амиа алдсан албан хаагчийг цэргийн дүрмийн дагуу оршууллаа |
|
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |