Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны зургадугаар сарын 17-нд Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар нар ажиллав.
Люксембургийн Их Гүнт Улсын Парламентын дарга ноён Фернанд Этген тэргүүтэй төлөөлөгчид манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уулзалтын үеэр манай улсад элбэг тохиолддог зүрх судасны өвчлөлийг анагаах чадавхийг бэхжүүлэхэд Люксембургийн Засгийн газар үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, Люксембург Улсаас хөгжлийн тусламж үзүүлж эхэлсний 20 жилийн ойг энэ 2022 оны долоодугаар сард хоёр тал хамтран тэмдэглэх гэж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Люксембург Улстай тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд, ялангуяа банк, санхүү, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, дэлгэрэнгүй санал солилцов.
Ноён Этген Монгол Улс ардчиллал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйлсийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж буйг онцлон ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 30 жилийн ойн баяр мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд Монгол Улсыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
| УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Люксембург Улсад айлчлалаа |
|
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |