Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэл дэх автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах асуудлаар хэлэлцлээ
Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Нийслэлийн хэмжээнд 604 мянга 800 тээврийн хэрэгсэл замтээврийн хөдөлгөөнд орж байна. 10.01-ны байдлаар нэмж 72 мянга 451 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Өдөрт 210-230 автомашин нэмэгдэж байна.
Нэг сая хүн амтай хотод 1000 нийтийн тээвэр үйлчилгээнд явах ёстой. Гэтэл 1.600.000 хүн амтай нийслэлд 903 автобус байгаа нь хангалтгүй. Нэмж 500-600 автобус шинээр оруулж ирсэнээр түгжрэлийг бууруулах боломжтой. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд ойрын хугацаанд 200-500 автобус хэрэглээнээс гаргах асуудлууд яригдаж байгаа.
Автозамын түгжрэлийг бууруулах талаар хэд хэдэн ажил судалгааны түвшинд явж байгаа. Тухайлбал, автозамын үндсэн сүлжээг хөгжүүлэх, шинэ их тойрууг зохион байгуулах, хотоор дамжин өнгөрөх автомашиныг хотын захаар өнгөрүүлэх, явган зорчигчид ээлтэй дэд бүтэцэд анхаарч дугуйн зам нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
Мөн зөрчилтэй жолооч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хяналт тавих ёстой. Түүнчлэн ажлын цагийн уян зохицуулалт буюу өглөө 7-10 ийн хооронд иргэд өөрсдийн сонголтоор ажилдаа явж, орой 16-19 цагийн хооронд ажлаасаа тараад гэрлүүгээ явбал замын хөдөлгөөний ачаалалд цаг хугацааны сарнилт бий болсноор түгжрэл саарах боломжтой. Энэ санал судалгааны түвшинд явагдаж байгаа” хэмээн ярилаа.
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Дугаарын хязгаарлалтын дагуу өдөрт 100 мянган машин зогсоож байхад түгжрэл буурахгүй байна. Тиймээс иргэдийн саналаар тэгш, сондгойгоор нь долоо долоо хоногоор явуулах санал гаргасан.
Нийт 17 хувийн, хоёр орон нутгийн өмчийн компанийн 1200 автобус бүртгэлтэйгээс 903 нь үйлчилгээнд явж байна. Үүний тал нь улсын өмчит тээврийн хэрэгсэл. Парк шинэчлэлт хийх шаардлагатай.
Нийслэлийн төсвөөс жилд 110 гаруй тэрбум төгрөгийг нийтийн тээвэрт зориулдаг. Үүний 79 тэрбум нь машин цагийн зардал бол үлдсэн нь нөхөн олговор юм” гэв.
| Ж.Амгалан: Автомашинуудыг дугаарын тэгш сондгойгоор нь зорчуулна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |