Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймгийн 90 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 10-ны өдөр болсон. Тус барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анар түрүүлж, аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэсэн юм.
Энэ үеэр улсын харцага хангай учраа таарсан бөхөө давсан хэр нь шилдэн дарж, дахин шуудагнаас нь татан чирж, гулдрах зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргажээ. Тэрбээр энэ үйлдлээрээ бөх сонирхогчдын дургүйг хүргэж, нутгийн иргэдийн итгэлийг хугалсан гэх.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос санамж гаргажээ. Ингэхдээ Хөвсгөл, Дорнод аймагт бөхчүүд цол наймаалцсан тул цол олгохгүй байхаар шийдвэрлэсэн аж. Мөн Дорнод аймагт түрүүлсэн улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр болсон байна.
Монголын үндэсний бөхийн холбооноос санамж бичиг гаргасны дараагаар улсын харцага Д.Анар өөрийн жудаггүй үйлдэлдээ уучлалт гуйжээ. Тодруулбал, тэрбээр “Сайн байцгаана уу. Миний бие наймдугаар сарын 10-нд Дорнод аймгийн цол олгох барилдааны зургаагийн даваанд аймгийн арслан Шинэ-Зоригтой барилдсан. Уг барилдаанд миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа аймгийн арслан Шинэ-Зориг болон Дорнод аймгийн зон олон, бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт гуйж байна. Миний бие МҮБХ-оос гаргасан шийдвэр, хариуцлагыг хүндэтгэнэ” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Уг барилдаанд миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа аймгийн арслан Шинэ-Зориг болон Дорнод аймгийн зон олон, бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт гуйж байна.
| Монгол Улсын харцага Д.Анар уучлал хүсчээ |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |