Энэ сарын 10,11-нд Дорнод, Хөвсгөл аймгуудад зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос дараах санамжийг гаргажээ.
Санамж:
Монголын Үндэсний бөхийн холбоо цар тахлын улмаас спортын уралдаан тэмцээн хоёр жилийн хугацаанд зохиогдохгүй байгаа энэ цаг үед үндэсний бөхөөр хичээллэдэг олон залуусын хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, тэдний цол эрэмбийг нэмэгдүүлэхэд анхааран Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, бусад олон байгууллагад хандаж ажиллалаа.
Монгол Улсын Засгийн Газар, УОК, НОКомиссоос МҮБХ-ны удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, боломжит бүх нөхцөлөөр дэмжин, зохих шийдвэр журмыг гарган өгч, барилдаан зохиогдож байгаа боловч 2021 оны наймдугаар сарын 10-нд Дорнод аймагт, наймдугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанууд дээрх байгууллагуудаас ирүүлсэн шийдвэр, заавар, МҮБХ-ноос гаргасан дүрэм, журмыг зөрчих мөн даваа наймаалцах, бууж өгөх асуудлуудыг илтэд гаргаж, Монгол бөхийг сонирхогч олон иргэдийнхээ урмыг хугалсан таагүй үйл явдал боллоо.
Олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний бөхийг хагарал талцалгүй болгоход МҮБХ хичээн ажиллаж зохих үр дүнд хүрч байгаа энэ цаг үед бөхчүүд өөрсдөө допинг, найраа гэх зүйлээр нэр хүндийг нь асар ихээр унагаж байгаад шударга барилдаж байсан ахмад, дунд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд болон нийт бөх сонирхогчдоос уучлал хүсэн дээрх хоёр аймагт зохиогдсон барилдааны амжилтыг МҮБХ-ноос гарган баталдаг “Аймаг цэргийн цолтны эрэмбэ”-нд оруулахгүйг мэдэгдэж байна.
Иймд Аймгуудын үндэсний бөхийн салбар холбоод үзэгчгүй болох бөхийн барилдааныг цар тахлын үед гаргасан дүрэм журмын дагуу зохион байгуулж, барилдаж байгаа нийт бөхчүүд Монгол бөхийнхөө олон зуунаас дамжин ирсэн ёс жудгийг сайтар сахин, үнэнч шударга барилдаж олон түмний сонирхол, итгэл, хүндлэлийг олох цаг үе гэдгийг сайтар тунгаан бодох шаардлагатай байна. Дээрх дүрэм журам, ёс жудгийг сахиагүй бөхөд Аймгийн бөхийн холбоод хариуцлага тооцох бүрэн эрхтэй бөгөөд үүнийг МҮБХ өөрийн дүрэмд заасны дагуу албажуулан, тодорхой хугацаагаар бүх төрлийн барилдаанд оролцуулахгүй байх заалтыг хэрэгжүүлэн ажиллана. Түүнчлэн МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно. Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.
| МҮБХ: Дорнод, Хөвсгөл аймгуудад даваа наймаалцсан тул цол олгохгүй |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |