Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, ачаа тээврийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын хүнд суртлыг халах зорилгоор Засгийн газраас томилсон ажлын хэсэг хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлээд байгаа аж.
Тодруулбал Замын-Үүд сумыг ногоон бүс болгох зорилгоор “Нэг өрх-нэг хаалга” шинжилгээг авч, хөл хорио тогтоон эрүүл ахуйн дэглэмийг сахиулж чадсанаар өвчлөлийн тоог эрс буруулжээ. Мөн улсын хилийн орох гарах чиглэл буюу экспорт, импортын талд халдваргүйжүүлэх хоёр байгууламжийг суурьлуулсан байна. Ингэснээр хүрээнд өдөрт 300 гаруй, сард 6500 гаруй тээврийн хэрэгслийн гадаргууг автоматаар халдваргүйжүүлэх шуурхай үйлчилгээ нэвтэрчээ.
Хилийн цэсэд улаан, шар, ногоон бүсчлэлийг тогтоон эмх цэгцэнд оруулж, эрүүл мэндийн үйлчилгээний, бүртгэлийн, хог хаягдалын, техникийн цэгүүд болон тусгаарлан ажиглах байр зэргийг байршуулан тохижилт хийсэн байна. Мөн Замын-Үүд суманд үйл ажиллагаа эрхэлдэг 311 аж ахуйн нэгж, иргэн төрийн байгууллагуудад ковидоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдэгдэл өгч гүйцэтгэлийн хяналтыг хийж ажилласаны үр дүнд хяналтын 12 терминалууд нь халдваргүйтэл хаалга, талбайн мананцартай халдваргүйтэл, бичиг цаасны халдваргүйтэлийн төхөөрөмжүүдийг шинээр нэвтрүүлж үйлчилгээ явуулж эхэлжээ.
Ажлын хэсэг анх томилогдон очиход импортоор өдөрт 100 тээврийн хэрэгсэл орж ирдэг байсан бол өдгөө улсын хилээр 190 тээврийн хэрэгсэл, 100-120 тонн ачаа оруулж ирэх болжээ. Ингэснээр Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан 50 мянган тонн ачааны 30 мянган тонныг нь нэвтрүүлээд байгаа аж. Үүнээс гадна үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаа жолооч нартай уулзалт зохион байгуулж, гэрээ байгуулжээ. Улмаар ачаа тээврийн дээд үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж эхэлжээ.
Ташрамд дурдахад, Замын-Үүд дэх 12 хяналтын талбайд ачаа тээврийн хэрэгслийг хонуулахгүйгээр Улаанбаатар хот руу гаргах ажлыг зохион байгуулж байна.
.jpg)



| Замын-Үүд боомтод ачаа тээврийн нэвтрэлт эрс нэмэгджээ |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |