Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу хоёр орны хоорондын агаарын харилцааны асуудлаарх ээлжит уулзалт, хэлэлцээ энэ сарын 2,3-ны өдрүүдэд Сөүл хотноо боллоо.
Хэлэлцээг Монголын талаас ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Солонгосын талаас БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Нисэхийн бодлогын газрын дарга Юүн Жин Ван нар ахлав. Хоёр тал, тус тусын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажил, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой үүсч буй асуудал, хуваарьт нислэгийг сэргээх, нислэгийн зохицуулалтын талаар санал солилцон, тохиролцож, уулзалтын дүнгээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид /Монголын талаас “МИАТ” ТӨХК, солонгосын талаас Кореан Эйр, Асиана компани/ Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны 2022 оны зуны цагийн хуваариас эхлэн 6-9 дүгээр сард долоо хоногийн 5000 суудлын багтаамжид Монголын тал 20, Солонгосын тал 18 удаагийн нислэг гүйцэтгэхээр болов. Мөн 5-10 дугаар сард 2500 суудлын багтаамж буюу долоо хоногт Монголын тал 11, Солонгосын тал есөн нислэг гүйцэтгэх одоогийн тохиролцоог хэвээр хадгалахаар тохиров.
Энэ удаагийн хэлэлцээгээр зуны нислэгийн багтаамжийг хоёр дахин нэмэн тохирсноор Инчеон нисэх буудлын цагийн хуваарьтай холбоотой “МИАТ” ТӨХК-д нэмэлт нислэгийн зөвшөөрлийг сар сараар олгодог байсан хүндрэлийг арилгаж, зуны оргил ачааллын үеийн суудал нийлүүлэлт долоо хоногт хоёр тал нийлээд 10 000 суудал буюу нийт 38 нислэг болж, эрт төлөвлөн гүйцэтгэх боломж бүрдлээ
| Ирэх жилээс Улаанбаатар-Сөүлийн чиглэлд 5000 суудлын багтаамжтай онгоц нисэхээр болжээ |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |