ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Энхсайхан вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Улсын хэмжээнд эхний тунд 67 хувьтай, хоёр дахь тунд нийт хүн амын 61 хувь нь хамрагджээ. Вакцинд хамрагдаагүй хүмүүс илүүтэй нас барж байна. АНУ-д нийт нас барсан иргэдийн 90 хувь нь вакцинаа хийлгээгүй байжээ. Тус улсад бүртгэсэн шинэ тохиолдлын 83 хувь нь дельта хувилбар байна.
Иргэд хоёр дахь тунгаа өөр вакцинаар тариулах хүсэлтэй байна. Энэ тохиолдолд дархлаа тогтохгүй тул ижил вакцин тариулахыг зөвлөж байна. Хоёр өөр вакцин тариулснаар хүний биед дархлаа тогтож буй эсэхийг судалсан, томоохон, баталгаатай судалгаа байгүй. Хэрэв та эхний тунгаа тариулсны дараа харшил өгсөн бол хоёр дахь тунгаа өөр вакцин хийлгэж болно. Гэхдээ заавал эмчтэйгээ зөвлөнө. БНХАУ-д дельта хувилбар тархсан. Сүүлийн мэдээгээр 20-30 насны, вакцинд хамрагдаагүй залуус эмнэлэгт хэвтэх нь ихэсжээ.
Манай иргэд амны хаалтаа сайн зүүж байгаа ч хүн хоорондын зайгаа олон нийтийн газруудад мөрдөхгүй байна. Халдвартай хүний шүлс хоёр метрийн зайд байгаа иргэдэд халддаг. Иргэд найр наадам хийх нь ихэслээ. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүдээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй байна” гэлээ.
| “Эхний тунгаа тариулсны дараа харшил өгсөн бол хоёр дахь тундаа өөр вакцин хийлгэж болно” |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |