Сайхан сэтгэлтэй юм аа, Монголын ард түмэн. Самарт яваад дөрвөн сар орчим сураггүй алга болсон дөрвөн иргэнийг санаа нийлээд хоёрхон өдрийн дотор олоод ирлээ.
Өр зээлээ төлж, амьдрал ахуйгаа сайжруулах гэж Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Зүүнхараа сумыг зорих “борчууд”-ын цуваа үл тасарна. Орсон л бол гарах зам нь бүү хэл, ойр орчим нь ч үл харагдах хушан ой дундуур хөнжил, пүүгээ, зуух, яндангаа үүрсэн иргэд цуваа үүсгэн, отоглох газар хайж, хэчнээн километр газар алхана. Тэд намрын налгар өдрөөс эхлээд дүн өвлийг хөвч ойд өнгөрүүлж, хавартаа золгоно. Тэнд жижигхэн сумын төвөөс ч илүү амьдрал өрнөнө. Яг л ийм дүр төрхтэй самарчдын дөрөв нь гэр бүлийнхээ төлөө даарч, хөрөхийг үл ажран явсаар сураггүй алга болсон. Асга хад, үерлэсэн гол, хөвч тайга дундаас тэднийг олоход хүндрэлтэй байгаа учир ар гэрийнхэн нь арга буюу 50 сая төгрөгөөр онгоц түрээслэн, таван удаа хайсан боловч эрэл мухардсан юм.
Уг нь үүнээс эрт олох боломжтой байсан ч төр иргэнийхээ төлөө хөдлөөгүй. Тодруулбал, сураггүй болсон иргэдийн ар гэрийнхэн нь Онцгой байдлын ерөнхий газарт нисдэг тэргээр тусламж үзүүлэх хүсэлт тавихад “Нисдэг тэрэг нэг цагийн 4.5 сая төгрөг байдаг. Дөрвөн цаг хөлслөх юм бол 21 сая төгрөг шаардлагатай” гэх хариу өгчээ. Иймд ар гэрийнхэн нь сайхан сэтгэлт монголчуудаас хандив хүссэн. Нисдэг тэрэг хөлслөхөд шаардлагатай 21 сая төгрөгийг Монголын ард түмэн хоёр хоногийн дотор л цуглуулж, өчигдөр дөрвөн иргэнээ эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн юм. Цар тахлаас үүдэн жил гаруй хугацаанд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, өдөр хоногийг аргацааж байгаа хөөрхий монголчууд л тэднийг олохын төлөө талхны мөнгөө илүүчилсэн. Тийм ээ, монголчууд чадах, чадахынхаа хэрээр хандив цуглуулж дөрвөн гэр бүлийг элэг бүтэн, дөрвөн ээж, аавыг үр хүүхэдтэй нь, дөрвөн хүнийг ханьтай нь, хэдэн хүүхдийг ээж, аавтай нь үлдээж чадлаа. Гэтэл "Би ард түмнээ нүдний цөцгий мэт хайрлана" хэмээн "сонгуульдаж" явсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "бүлх залгичихсан" мэт чимээгүй байсаар л. Улстөрчдийг шил дараалан Токиогийн олимпыг зорьж байхад Монголын ард түмэн нэгнийгээ аварч байна.
| Сайхан сэтгэлтэй монголчууд ой хөвчид төөрсөн дөрвөн хүний амийг аварлаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |