Нийслэл болон төвийн аймгуудад эрчим хүчний доголдол үүсэж, гэнэт цахилгаан тасалдлаа. Мэргэжлийн байгууллагууд гэмтлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд нэгдүгээр зэрэглэл буюу эмнэлгийн байгууллагын тогийг залгаж эхэлсэн гэх мэдээллийг өгөөд буй.
Цахилгааны тасалдлын улмаас амьсгалын аппарат тасалдахад олон хүний амь эрсдэх аюултай. Энэ асуудлаар бид УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал тодрууллаа.
Тэрбээр "Улаанбаатар хотод ямар ч анхааруулагагүй цахилгаан тасалдсан нь эмнэлгийн байгууллагад эрсдэл үүсдэг. Бид цахилгаан тасалдсантай холбоотой нэлээд сандарлаа. Эмнэлэгүүдэд цахилгаан тасалдах эрсдлээс сэргийлсэн нэмэлт эх үүсвэр байдаг. Гэхдээ ямар ч анхааруулга өгөөгүй үед цахилгаан тасалдах нь нэмэлт эх үүсвэрт холбогдоогүй хэсэгт эрсдэл үүсэх магадлалтай. Харин өнөөдөр цахилгаан хурдан ирлээ. Манай эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасаг энгийн үеийнхээс ачаалалтай байгаа. Учир нь, "Ковид-19"-ийн халдвар авсан иргэд амьсгалын аппарат залгуулж байна. Нэмэлт эх үүсвэр гурван цаг орчим л ажиллах боломжтой. Одоогоор цахилгааны тасалдлаас шалтгаалж амьсгалын аппарат ажиллахгүй болсон тохиолдол алга" гэв.
| Б. Хишигжаргал: УНТЭ цахилгааны нэмэлт эх үүсвэртэй учир эрсдэл гараагүй |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |