Цахим наадмыг нэг жилээр хойшлуулахыг эсэргүүцсэн уяачид төв талбайд морьтойгоо жагсаж буй. Тэгвэл үүнтэй зэрэгцэн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, төв талбайд жагсаж байна. Тэдний төлөөлөл болох Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаагийн байр суурийг сонслоо.
"Эрүүл мэндийн салбарын ажилчид олноор өвчилж, хүний нөөцийн хомсдолд орж байна"
Тэрбээр “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтны төлөөлөл төв талбайд жагсаж байна. Хэдий цөөн хүн байгаа ч мянга мянган ажилтнуудын төлөөлөл юм. Бид халдвар хамгааллын дэглэмээ барьж байгаа. Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Засгийн газарт эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тухай шаардлага хүргүүлсэн. Долдугаар сарын 1-н буюу өчигдөр албан ёсны хариу, тайлбар ирэх ёстой байсан. Гэтэл нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй. Иймд бид шаардлагынхаа хариуг нэхэж байна. Манай салбарын эмч, ажилчид цар тахлын үед хоёр жил гаруй хугацаанд өдөр шөнөгүй, шахуу цагаар цөхөртлөө ажиллаж байна. Төр, засгийн бодлого шийдвэрийг бид өнөөдрийг хүртэл биелүүлсээр ирсэн. Халдварын тархалт цар хүрээгээ тэлж, өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбарын ажилчид олноор өвчилж, хүний нөөцийн хомсдолд орж байна.
Манай салбарын ажилчдын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Үүнийгээ төлж чадахгүй, өвдсөн ажилчид эм тангаа ч авч чадахгүй хүнд байдалд хүрээд байна
Манай ажилчид дэлхийн түвшинд нийцэхүйц эмчилгээ, ур чадвар гаргаж чадаж байгаа. Гэтэл гадаадын орнуудын эм, ажилчдын цалинтай харьцуулбал бид 8-10 дахин бага цалин авч байна. Бид нэг удаагийн тэтгэмж, дэмжлэг хүсээгүй. Хийсэн ажлынхаа хөлсийг шударгаар үнэлүүлэхийн тулд жагсаж байна.
Засгийн газраас эрүүл мэндийн салбарын нийт 56 мянган ажилчдын 13 мянгыг халдварын улаан бүсэд ажиллаж байгаа гэж үзэн илүү цагийн мөнгө зэргийг олгож байгаа боловч улсын хэмжээнд бүх эмнэлэг “Ковид”-ын тасагтай болоод байна. Тэд ч мөн улаан бүсэд ажиллаж байгаа. Тиймээс салбарын нийт ажилчдын цалин хөлсийг шударгаар үнэлэх хэрэгтэй” гэв.
| Х.АРИУНАА: Эрүүл мэндийн эмч, ажилтны цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |