Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэээлэл хийлээ. Энэ үеэр Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулав. "Ковид19"-өөс өмнө Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээврийн жолооч сард дунджаар 4-5 удаа тээвэр хийдэг байжээ. Тэрхүү тээврийн хөлс нарийн ногооны хувьд 2.2-2.5 сая, бусад хүсний хувьд 3-3.5 сая төгрөг байсан аж. Гэтэл гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 7-ны хооронд БНХАУ-руу машин нэвтрүүлээгүй. Түүнээс хойш цөөн тооны тээврийн машин БНХАУ-руу нэвтэрсэнтэй холбоотойгоор тээврийн хөлс нь 20-30 сая төгрөг болж өссөн байна. Ийнхүү Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 21-ний хооронд 20-30 сая төгрөгийн хөлс бүхий тээвэр хийсэн есөн жолооч, нэг компанийг тогтоож, тэдэнд нийт 38 сая төгрөгийн торгууль, 243 сая төгрөгийн хууль бус орлого хураах шийтгэлийн арга хэмжээ авчээ.
| Ачаа тээврийн жолооч нарын 243 сая төгрөгийн хууль бус орлого хураажээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |