Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд зургадугаар сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан найман иргэнийг аварч, голоос мөн тооны автомашиныг татаж гаргалаа. Түүнчлэн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын дуудлагаар шуурхай ажиллан, хоёр иргэний амь авран хамгаалав.
Завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 270 гаруй алба хаагч, 50 автомашин, 22 завьтай, дүүргийн цагдаагийн хэлтсээс 17 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын таван алба хаагч ажиллалаа. Тэд голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж яриаг 13878 иргэнд хүргэж, 3023 автомашиныг голын эргээс холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллав.
| Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд живж байсан найман иргэнийг аварлаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |