Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам 38 дахь жилдээ болж өнгөрлөө. “Эгшиглэнт эх”-ийн хишигт олон сайхан олон сайхан яруу найрагчийг төрүүлдэг тус наадам энэ жил үзэгчгүй болсноороо онцлогтой болов. Мөн Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойтой хамтран зохион байгуулсан гэдгээрээ ч өмнө жилүүдээс ялгарч байлаа. Энэ удаагийн утга уянгын их наадмын тэргүүн яруу найрагчаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул О.Цэнд-Аюуш шалгарч, “Эгшиглэнт эх”-ийн хишигт найрагчаар тодорсон юм.

Мөн нутгийн бизнесс эрхэлдэг залуусын төлөөлөл “О.Цэнд-Аюушдаа баяр хүргэе. Бидний үеийг өнгөлж явдаг найз маань магнай тэнийлгэсэн сайхан мэдээ дуулгасан таатай байна. Нутгийн зөвлөлийн дарга эзгүй байгаа ч гэсэн сая утсаар холбогдож баяр хүргэснийг нь уламжилж байна. Мөн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Нутгийн зөвлөлөөс “Болор цом”-ыг нь мялааж 40 сая төгрөг өгч байгааг дуулгахад таатай байна” гэлээ.

| Тод манлай уяач Б.Энхболд, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгийн зөвлөл “Болор цом”-ын эзнээ 60 сая төгрөгөөр мялаалаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |