Иргэд, ААН-ийн төлөөллүүд төрийн буруутай үйл ажиллагааг эсэргүүцэж Төв талбайд “Тэвчээр тасарлаа” флашмоб хийлээ. Тэд “Өрөндөө баригдлаа”, “ААН-үүдэд тэгш хандъя”, “Зээлийн хүүг зогсоо”, “Ажилгүй, орлогогүй боллоо” гэх уриа, лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн үйл ажиллагааны тухай комедиан Д.Амартүвшин “Өнөөдрийн гол үйл ажиллагаа бол ГАШУУДАЛ, ГАЦАЛТ, ФЛАШМОБ байлаа. Маш амжилттай болж, олон хүн үзлээ. Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүх юм гацсан. Тиймээс бид энийг хийж байна. Дээрээс бидний ихэнх нь дампуурч байна. Тиймээс л бид гашуудал, гацалтын флашмоб хийж байгаа юм. Бид нар энэнээс цааш тэвчихгүй. Уучлаарай.
Дарга нар халдвар хамгааллын дэглэм зөрчиж болдог, наадам хийж, жагсаал зохион байгуулж болдог. Харин бид жил зургаан сарын турш ямар ч ажил хийсэнгүй.
Хамгийн түрүүнд Писи, караоке, урлагийнхныг хорьсон. Одоо ч хэвээрээ. Дэлхийн бусад орнуудад бүх юм нээгдчихлээ. Бид хоёр тундаа бүрэн хамрагдсан хүмүүсдээ үйл ажиллагаагаа нээмээр байна” гэсэн юм.
| Комедиан Д.АМАРТҮВШИН:Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл гацсан. Бид цааш тэвчихгүй |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |