ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил ес дэх удаа болж өндөрлөлөө. Уг хуралд гадаад улс орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаач, шинжээчид оролцсон юм.

Бага хуралд оролцогчдод хандан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар видео мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн бол ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга А.Бортников нар илтгэл тавьж олон улсын аюулгүй байдлын гол асуудалд ОХУ-ын байр суурийг илэрхийллээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид илтгэл тавьсны дотор миний бие Коронавируст халдвартай тэмцэхэд Монгол Улсын Батлан хамгаалах яамны гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэл тавилаа.
| Батлан хамгаалахын сайд Москвагийн бага хуралд итгэлт тавилаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |