Хууль зүйн яамны мэргэжилтэн хэмээн өөрийгөө хэлж, замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид “Үнэмлэхээ шалгуул, цагдаагийн пост руу дагаад яв” хэмээн шаардлага тавьсан 0073 УНС дугаартай автомашины жолоочийн бичлэг цахим орчинд цацагдаад байгаа. Тэгвэл уг бичлэгийн эзэн болох 0073 УНС дугаартай автомашины жолооч Б.Сэргэлэн цахим сүлжээгээр дамжуулан өөрийн гаргасан үйлдэлдээ“Албаар хүнийг айлгах гэж Хууль зүйн яамны нэр барьсан” хэмээн тайлбарлалаа.
Тэрбээр “Намайг Баатарсүхийн Сэргэлэн гэдэг 2021 оны зургадугаар сарын 24-ний 20:00 цагийн орчимд Маршалын гүүрэн дээр иргэнтэй маргалдсан. Бухимдсандаа тусгай дуут дохио ажиллууж, өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн, цагдаагийн байгууллагын ажилтан гэж хэлсэн. Айлгах зорилгоор албаны автомашин гэж хэлсэн. Би ямар нэгэн байдлаар Хууль зүйн яам болон, хууль хүчний байгууллагад харъяалагддаггүй, албаны машин унадаггүй. Би тухайн үед “Lexus 200” маркийн 0073 УНС улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл унаж явсан” гэв.
Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Б.Сэргэлэн нь Хууль зүйн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй. Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан ч 2017 онд уг ажлаасаа гарч, группт орсон. Түүнд хариуцлага тооцно” хэмээн ярьсан юм.
| Б.СЭРГЭЛЭН: Бухимдсандаа хүн айлгах зорилгоор дуут дохио ажиллуулж, өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн гэж хэлсэн |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |