2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгалтын өдөр эхлэхэд ес хоног үлдээд байна.
"Энэ онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 шалгуулагч бүртгүүлсэн. Тэднээс 2,000 гаруй нь коронавируст халдварын сэжигтэй тохиолдол болж, 1,500 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Би Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувиар хэлэхэд, энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн бүх хүүхдэд боломж олгоно. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нэг ч хүүхдийг бид шалгалтаас гадуур үлдээхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлж байв.
Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ:
1.Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
2. Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
Суудлын хуваарь /Та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна.

| Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд ес хоног үлдлээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |