Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавирусээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан захирамжууд, түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар энэ сарын 16-нд аймаг орон нутагт 340, нийслэлд 1971, улсын хэмжээнд нийт 2311 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
· Худалдаа -1159 /хүнс-1150, хүнсний бус худалдаа-9/
·Хүнсний үйлдвэр-82
·Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-602
·Үсчин, гоо сайхан, хумс засал-304
·Нийтийн халуун ус, саун, бассейн-1
·Амралтын газар, жуулчны бааз-18
·Зочид буудал-100
·Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв-26
·Сургалтын төв-13
·Хүнс тээвэр- 6 тус тус хамрагдлаа.
Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 1006 зөрчлийг илрүүлэн 458 буюу 45.5 хувийг арилгуулж, НМХГ-аас нэг албан шаардлага, Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн МХГ-аас 39 зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, Хэнтий аймгийн МХГ-аас хадгалах хугацаа дууссан нэг нэр төрлийн долоон ширхэг 43400 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтаар газар дээр нь устгуулж, НМХГ-аас Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн дөрвөн байгууллагад 1520.0 мян/төг-ний шийтгэлийн арга хэмжээг авсан байна.
| Хугацаа нь дууссан 43400 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |