Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хотгойн рашаан гэдэг газар 17 хүн самар түүж байснаас зургаа нь энэ сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд явжээ. Тэднийг буцах замд хоёр нь ядарч, эцээд замд үлдсэн байна. Гэтэл нэг иргэн нь нас барж, нөгөө нь сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 15-ний 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд мөн өдрийн 13:20 цагт хөдөлгөөн үйлдэж 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч, 50 настай, эрэгтэй отгоосоо дөрвөн км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Тус аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа өчигдөр 17:08 цагт Хотгойн рашаан гэдэг газраас 20 орчим км зайтай отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан хоёр иргэн энэ сарын 12-ний өдрөөс хойш отог дээрээ ирээгүй тул Хотгойн рашаан гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж мэдээлсэн.
| Самар түүхээр яваад сураггүй болсон хүмүүсийг хайхаар явсан иргэд алга болжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |