“Номын баяр”- 2021 арга хэмжээний үеэр цагдаа нарт зодуулсан гэх зохиолч С.Төмөр болсон явдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би бие даасан зохиолч хүн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Номын баяр” арга хэмжээний үеэр цагдаа нар намайг хүчирхийлсэн зураг цахим орчинд тархаад байна. Энэ үед юу болсон талаар бодит мэдээлэл өгье. Зургадугаар сарын 10-нд “Номын ертөнц” ТББ-ын хүмүүстэй холбогдож, “Номын баяр”-т асар түрээслэх хүсэлт тавьсан. Нэг асар 400 мянган төгрөгийн түрээсийн төлбөртэй байсан юм билээ. Би “Номын баяр”-ыг очиж сонирхож, өөрийнхөө гурван номыг зарах санаатай очсон. Намайг очиход хүмүүс асрын дунд талд цаасан хайрцаг тавиад зарж болж байна гэж би харсан. Тийм учраас би талбайд номоор зарахаар очсон. Зургадугаар сарын 13-ны 18:00 цагт номын худалдаа дуусаж байсан юм. Асар хоосорч, худалдагч нар явчихсан байхаар нь би нэг асар дотор өөрийнхөө номыг тавиад сууж байсан. Гэтэл хоёр охин ирээд “Та энд номоо зарж болохгүй. Та түрээсийн төлбөр төл. Эндээс яв” гэж хэлсэн.
Би “Номын худалдаа тарж байгаа юм чинь энд сууж болох уу” гэж асуусан. Гэтэл “Үгүй. Болохгүй” гэхээр нь би асраас гарсан. Асрын гадна талд номоо тавиад сууж байтал нөгөө хоёр охин хоёр цагдаагийн алба хаагч дагуулж ирсэн. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би угаасаа архи уудаггүй хүн. Цагдаа ирээд “та энд ном зарж болохгүй. Бидэнд гомдол ирсэн тул таныг журамлана. Биднийг дагаад та цагдаагийн байранд очно” гэж хэлсэн. “Би тэгвэл номоо аваад явлаа” гэсэн чинь явуулахгүй цагдаагийн байр руу авч явна гэсэн. Тэгээд бид маргалдаж, цагдаа нар намайг сууж байсан сандал дээрээс буулгаж, газар унагаж, толгой, хавирга руу цохиж, гэмтээсэн. Мөн миний эхнэрийн толгой руу цагдаа нар цохиж, халдсан. Мөн миний хувцсыг урсан” гэлээ.
| Зохиолч С.ТӨМӨР: Цагдаа нар намайг сандлаас унагаж, цохиж, эхнэр рүү минь халдсан |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |