Боловсролын салбарт 800 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 405 барилгын ажил явагдаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрийн байдлаар он дамнасан 124 сургууль, 133 цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 орчим барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Гадаадын зээл тусламжаар 20 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаагаас таван цэцэрлэг, таван сургуулийн барилга энэ онд ашиглалтад орох аж.
Энэ онд 50 гаруй сургууль ашиглалтад оруулснаар суудлын тоог нэг ээлждээ 24 мянгаар нэмэх бол 68 цэцэрлэг ашиглалтад оруулж 10 мянган ороор цэцэрлэгийн багтаамж нэмэгдэнэ.
Мөн сургууль, цэцэрлэгийн 123 хуучин барилга байгууламжийн их засварт 18 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж, барилгын ажил явагдаж байгаа юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
| Энэ онд сургууль, цэцэрлэгийн 140 барилга ашиглалтад орно |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |