Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж, гүйцэтгэх шатандаа явж байна. Тус барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй. Энэхүү сургуулийн барилга нь гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн.
Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1471 орчим хүүхэд амьдардаг. 720 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм. Зураг төслийг гүйцэтгэгчээр “Ньюкон”, гүйцэтгэгч байгууллагаар “Дарцагт ноёд групп” ХХК ажиллаж байна.

| Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |