Монголын Үндэсний бөхийн холбооноос 100 сая төгрөгийн шагналын сантай “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдаан зохиохоор болжээ. Тус тэмцээн энэ сарын 18-25-ны хооронд болно.
Улсын Онцгой комиссоос цар тахлын үед ажиллах заавар, зөвшөөрөл авсан дөрвөн телевизээр шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж МҮБХ-ноос мэдээллээ.
Барилдааны тухай дэлгэрэнгүй:
“ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааны удирдамж
1. Барилдааны бүртгэл: Цахимаар 2021.06.15-17-ны өдрийн 18:00 цаг хүртэл
2. Барилдааны үргэлжлэх хугацаа: 2021.06.18-25-ны өдрүүдэд
3. Зохион байгуулагдах газар: Тэрэлж дэх “Ред рок” амралтын газар
4. Байрлах хугацаа: Цэц, засуул, бөхчүүд 8 өдрийн турш тусгаарлагдаж, барилдаанд оролцох, мөн бэлтгэл сургуулилалтад хамрагдана.
5. Оролцогчийн тоо: 32 бөх.
6. Оролцогч бөхчүүд: Аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолын эрэмбээр оролцуулна.
7. Барилдах журам: Тойргоор барилдах ба өдөрт 1 бөх 4 барилдана.
8. Барилдаан болох цаг: Өдөр бүрийн 16:00-19:00 цагт
9. Барилдааны шагналын сан: Нэг зуун сая төгрөг
10. Барилдааны шагнал: Амжилтаар бөхийг 1,0-10,0 сая төгрөг
11. Оролцогчдод тавих шаардлага: Вакцины 2 тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх
12. Оролцогчдын нийт зардлыг хариуцагч: Ивээн тэтгэгч байгууллага
13. Зохион байгуулагч: МҮБХ
14. Ерөнхий ивээн тэтгэгч: “Happy Valley” Спорт, амралтын төв
15. Холбогдох дугаар: Менежер С.Гантөр 8808-5308
Эх сурвалж: МҮБХ
| 100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан болно |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |