Ховд голын усанд осолдсон байж болзошгүй 48 настай эмэгтэй Ц-г энэ сарын 9-нөөс эхлэн эрэн хайж буй. Тэгвэл өчигдөр буюу зургадугаар сарын 10-ны 19:00 цагт тус аймгийн Мянгад сум, Чацарганат багийн Шавартын тохой гэдэг газар Ховд голын эргээс иргэн Ц-ийн цогцсыг олжээ. Улмаар цогцсыг Ховд аймгийн цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Талийгаач энэ сарын 2-ны 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болсон бөгөөд Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага мэдээлэл тус өдрийн 09:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Дуудлагын дагуу энэ сарын 10-ны 07:00 цагаас Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Мянгад сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, орон нутгийн иргэд эрэн хайж эхэлсэн билээ.
| Ховд голын усанд осолдсон 48 настай эмэгтэйн цогцсыг олжээ |
|
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |