Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн Цоохор харгана гэдэг газар энэ сарын 2-ны 00:30 цагт иргэн Ц гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Мянгад сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, орон нутгийн иргэд өчигдөр буюу энэ сарын 9-ний 07:00 цагаас 48 настай, эмэгтэй иргэн Ц-г эрэн хайж байна. 06.09-ний өдрийн байдлаар тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Мянгадын гүүр” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар 50 км-т завиар урсаж, 3-5 метрийн гүнд 12 удаагийн шумбалт шумбалт хийж, голын эрэг дагуу 50 км-ын тойрогт явганаар болон морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:35 цагт түр зогсоожээ. Эрлийн ажиллагааг өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлээд байна.
| Ховд голын усанд осолдсон байж болзошгүй 48 настай эмэгтэйг эрэн хайж байна |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |