-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цоохор сар хүүхдийн жүжиг удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу, намайг Алтангэрэлийн Ариунзаяа гэдэг. Би Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийг Монгол Улсын ардын багш УГЗ PhD Найдангийн Ганхуяг багшийн удирдлага дор 2024 онд төгссөн шинэ залуу уран бүтээлч байна. Мэдээж маш их догдлол бас сандрал байна. Сургуулиа төгсөөд Muppet theatre-т ажилласнаас хойш анхны гол дүр минь учраас том хариуцлага хүлээж авсан. Урьд өмнөх жүжгүүдээсээ арай өөр нь бүх насныханд зориулагдсан драмын жүжиг гэдгээрээ онцлогтой учраас их олон зүйлс дээр санаа зовж түгшиж байна.
-Та тус уран бүтээлд ямар дүр дээр ажиллаж байна. Таны дүрийг хараад хүүхдүүд юу сурч, ойлгож мэдэх вэ?
-“Цоохор Сар” бүтээл бол хийсвэрлэл зохиол бөгөөд манай театрын хоёр дахь монгол зохиол. Энэхүү бүтээлд Луут овгийн гүнж Хунзаяа гэх дайчин охины дүр дээр ажиллаж байна. Энэ дүр нь хэдий эрэлхэг дайчин мэт боловч дотоод чанар нь тун зөөлөн бас их шударга. Овгийн эзний том охины хувьд үүрэг хариуцлагаа баримталдаг, үнэт зүйлсийнхээ төлөө тэмцэгч охин юм.
-Маппет театр, Улаанбаатар цирктэй хамтарч энэ удаагийн жүжгээ хүргэж байгаа юм билээ. Цирктэй хамтарч байгаа болохоор урьдын жүжгүүдээс илүү онцлогтой болж байгаа юу?
-Тийм ээ, энэ удаагийн жүжиг маань циркус драм буюу циркийн хүнд трюк хөдөлгөөнтэй physical төрлийн бүтээл болж байгаа. Дэлхийн театрын хөгжлийн чиг хандлага dynamic хөдөлгөөнтэй тайзтай жүжигчдээс илүү их хөдөлгөөний илэрхийлэмж ихтэй болж өөрчлөгдөж байгаа учир манай театрын бүтээлүүд ч олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Энэхүү уран бүтээл нь маш олон сонирхолтой үзүүлбэрүүд тулаануудтай. Өмнөх бүтээлүүдээс тайзны хөдөлгөөн тал дээр мэргэжлийн хүнд элемент ихтэй үзэж байгаа бүх төрлийн насны үзэгчдийн сонирхлыг татах бүтээл болж байгаагаас гадна жүжигчид уран бүтээлчдийн бүрэлдэхүүн хүртэл хоёр дахин нэмэгдсэн. Нүсэр том хүүхэд, гэр бүлийн тайзны уран бүтээл байгаа. Мөн мэдээж маппет төрлийг ашигладаг театр учраас аливаа бүтээлдээ заавал жижиг том аливаа хэлбэрээр хүүхэлдэй оруулдгийг үзэгчид маань андахгүй болж байгаа биз ээ. Энэ удаагийн бүтээлдээ ч мөн адил хүүхэлдэйнүүдийг марталгүй шигтгэн оруулж байгаа бөгөөд сонирхуулахад урьд урьдын бүтээлүүдээс илүү том хоёр сүрлэг амьтныг тайзан дээрээс харах боломжтой.
-Хүүхдүүд рүү чиглэсэн уран бүтээл гаргахын хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Хүүхэд байхдаа сонссон дуу, уншсан үлгэр, үзсэн хүүхэлдэйн киног хүн том болсон ч санаж байдаг. Бас хэтдээ сэтгэлгээ, мөрөөдөл, үнэт зүйлд нь нөлөөлж чаддаг гэж боддог. Хүүхдийн төсөөллийг тэлж баяр баясал өгдөг. Хүүхдүүдийн инээмсэглэл, итгэл үнэмшил нь бидэнд хамгийн их урам өгдөг. Манайх жүжгүүдээ улирал бүр тоглодог. Тэр болгонд уйдалгүй ирж үздэг үзэгчид байдаг юм. Хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд хүртэл ухаарал, баяр гуниг аз жаргалыг мэдрээд бидэнд талархал илэрхийлэх нь их бахдалтай санагддаг.
-Уран бүтээлчид Цоохор сар хүүхдийн жүжгээрээ ямар ид шидийг хүүхдүүдэд харуулж, хүүхдүүдэд юуг ойлгуулахыг хичээж байна?
-Жүжгийн зохиол маань үлгэрийн, хийсвэр зохиол. Тийм учраас аварга том луу, чоно, галын үзүүлбэртэй. Жүжгийн агуулга нь хоёр овгийн олон жилийн тэмцэл тулааны тухай өгүүлдэг бөгөөд эв эе бол энх тайвны тулгуур, бүхний дээд хүч гэдгийг ойлгуулах зорилготой.
-Хүүхэд бүр багадаа үзэж байгаа хүүхэлдэйн киноны баатрынхаа оронд өөрийгөө төсөөлдөг шүү дээ. Тэгвэл өөрийгөө нэг үлгэрийн баатартай зүйрлээч гэвэл хэн байх вэ?
-Охид багадаа өөрсдийгөө Disney-ийн гүнжтэй зүйрлэдэг дээ. Би бас өөрийгөө Цасан гоо гэж боддог байсан. Би ер нь их сайн сонсогч. Тийм болохоор Winnie Pooh шиг юм уу даа. Найзуудаа тайван сонсдог, энгийн боловч маш халамжтай, ойлгож дэмждэг.
-Багачууд хэний анзаараагүйг анзаарч мэдэх гярхай үзэгчид шүү дээ. Тиймээс хүүхдийн жүжгийн дүр таныг илүү сорьж байгаа байх даа?
-Тэгэлгүй яах вэ, хүүхдүүд маш гярхай. Томчуудын анзаарахгүй зүйлийг хүртэл мэдэрчихдэг. Тийм болохоор хүүхдийн жүжигт тоглоно гэдэг надад илүү хариуцлага, бас сайхан сорилт болдог. Хүүхдүүдийн итгэлийг алдахгүй, тэдэнд үнэн сэтгэлээсээ хүрэхийг хичээдэг.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Юу нь таны сонирхлыг татсан юм бэ. Тэр дундаа хүүхэлдэйн театрын жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?
-Жүжигчний мэргэжил хүний сэтгэлд хүрч, түүхийг амилуулдаг урлаг учраас намайг их татсан. Харин хүүхэлдэйн театрын хувьд хүүхдүүдийн чин сэтгэлийн хариу, тэдэнд үлгэрийн ертөнц мэдрүүлэх боломж нь хамгийн их нөлөөлсөн.
-Цаашид ямар дүрд өөрийгөө сорих бодолтой байдаг вэ?
-Цаашдаа өөр өөр зан чанартай, надад шинэ зүйл заах дүрүүдэд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Жүжигчин хүний хувьд нэг хэвийн биш, янз бүрийн дүр дээр ажиллаж байж илүү их туршлага хуримтлуулна гэж боддог. Би орчинд удаан дасамтгай дуу цөөтэй хүн л дээ. Тиймээс өөрийнхөө эсрэг байх бүх л дүрийг бүтээмээр байна.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө мөрөөдөл юу вэ?
-Дараагийн зорилго маань өөрийгөө улам сорьж, амьдралын янз бүрийн түүхийг дүрээрээ дамжуулан үзэгчдэд хүргэх. Ирээдүйд үзэгчдийн сэтгэлд үлдэх, бодрол төрүүлэх дүр бүтээхийг мөрөөддөг.
| А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |