-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Аавын охин” кино нээлтээ хийсэн цагаасаа хойш хүмүүсээс өндөр үнэлгээ авч байгаа шүү дээ. Киноны уран бүтээлчийн хувьд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тэгэлгүй яах вэ, мэдээж уран бүтээлч хүний хувьд оролцож, нэг эд эс нь болж ажилласан уран бүтээл маань олон хүнд хүрч, үзэгчдээсээ өндөр үнэлгээ авч, ам сайтай байгаад баяртай байгаа. Мөн бид одоо киногоо хөдөө орон нутгийн үзэгчдэдээ хүргэж яваа учраас үзэгчдийн бүх сэтгэл хөдлөлийг нь дэргэдээс нь харж, мэдэрч байна. Үзэгчдийнхээ сайхан сэтгэгдэл бүрээс их урам авч байна.
-Эргээд 10 жилийн сурагч болж кинонд тоглох ямар байв. Өөрийнхөө сургуулийн үеийг санасан байхдаа?
-Мэдээж ахлах ангийн сурагчийн дүрд тоглох үнэхээр сайхан байсан. Сурагчийн дүрэмт хувцсыг өмсөхөөс эхлээд бүхий л аз жаргалтай дурсамжийг минь сэргээсэн. Хүүхэд насны хамгийн нандин үе шүү дээ. Ахлах сургуульд байхад цар тахал гарч сүүлийн жилүүдэд бараг л танхимаар хичээллээгүй байсан учраас сургуулийн зураг авалтад цаанаасаа л догдлолтой ирдэг байсан.

-Анх дүрийн санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх дүрийн сонгон шалгаруулалтад ороод Төгсийн дүрд ажиллахаар болсон. Сургуулиа төгссөнөөс хойших анхны уран бүтээл байсан учраас сандрал, догдлол гээд тэнцүүхэн байсан даа. Миний хувьд яг ажлын гараагаа эхлүүлж буй анхны минь уран бүтээл байсан тул булган сүүлтэй байг гээд л их л олзуурхууштай хүлээж авсан.
-Кино уран бүтээлчид киногоороо үзэгчдэд юу хэлэхийг илэрхийлэхийг хүссэн бол?
-Ганц кинонд гарч буй аав охин хоёр ч гэлтгүй хүн болгонд өөр өөрсдийн асуудлууд байгаа байх. Зөвхөн өөрөө л зовоод, ганцаараа л шаналаад байгаа мэт бусдад бурууг өгөх, юм болгоноос залхах хандлага байдаг. Харин тэгж өөртөө л зовох бус хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцдаг байгаасай, нэгнийгээ ойлгохыг хүсдэг байгаасай. Бие биеэ ойлгож, нээлттэй ярилцаж, дэмждэг байхад асуудлууд илүү энгийн амархан санагддаг юм шиг. Энэ мэт маш олон санааг Аав охин хоёрын инээдтэй нэгэн явдлаар хүргэхийг зорьсон байх.
-Таны хувьд өмнө нь “Учир битүүлэхүй” тэргүүтэй уран бүтээлүүдэд тоглож байсан шүү дээ. Тус киноныхоо талаар ярихгүй юу?
-Миний хувьд ахлах ангиасаа эхлэн киноны туслах дүрүүдэд орж ажиллаж эхэлсэн. Өөрийгөө их азтай гэж боддог. Миний анхны гол дүрд ажилласан кино маань найруулагч П. Лхагвадуламын "Есдүгээр сарын цас" гэж кино байдаг. Венецийн кино наадмаас шилдэг киноны шагнал авч Монголын анхны Алтан арсланг авчирсан сайхан уран бүтээл бий. Гараагаа тэгж сайн эхлүүлсэн учраас оролцож, ажилласан кино бүрээ их амжилтыг олоосой гэж хүсдэг. “Учир битүүлэхүй “киногоо ч бас их хүнд хүрээсэй гэж боддог. Яг миний үеийн залуучууд өөрсдөө бүгдийг болгож хийсэн учраас их бахархаж хүлээж авсан. “Аавын охин” киноны зураг авалт дууссаны дараа уг киноны зураг авалт эхэлсэн. Үеийн залуустайгаа хамтарч ажиллахад сайхан байсан. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүн их сонирхолтой гоё байсан шүү.

-“Хоёр дахь гэр” кино таны уран бүтээл юм билээ. Залуу уран бүтээлч найруулагчаар ажиллаж, кино хийх амаргүй байсан уу?
-"Хоёр дахь гэр" бол миний сургуулиа төгсөх дипломын кино л доо. Анхны найруулагчаар ажилласан кино минь байсан тул туршлага хуримтлуулах том боломж байсан. Төгсөлтийн ажлаараа шууд бүрэн хэмжээний кино хийнэ гэдэг хүнд даваа байсан шүү. Зориг, зүрх сэтгэл хамт олны минь дэм байсан тулдаа амжилттай ард нь гарсан. Тус хүргэсэн бүхий л хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж явдаг.
-Киногоороо хүмүүст юу хэлэхийг зорьсон бэ?
-Би “Сайн уу? Амьдрал минь” кинонд их дуртай. Яг тиймэрхүү уур амьсгалтай залуусын амьдралыг харуулсан кино хийхийг хүсдэг байсан. Миний хамгийн сайн мэдэх зүйл сургууль минь шүү дээ. Тийм ч учраас жүжигчний ангийн оюутнуудын тухай, тэдний юу хүсэж, юуг зорьж явдаг тухай харуулахыг зорьсон. Эцэст нь тэгээд л эв нэгдэл шүү дээ.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?
- Залуу уран бүтээлчийн хувьд өөрт оноогдсон дүрээ хамгийн сайнаар үзэгчдэд хүргэхийг үргэлж шинийг эрэлхийлэхийг хүсдэг. Жүжигчин хүний хамгийн гол зорилго бол дүр бүтээх. Тийм ч учраас нэгэн хэвийн биш, ажилласан дүр бүртээ хичээн ажиллаж өөр өөр талаас нь харуулахыг хичээдэг. Мөн хариуцлагатай байхыг үргэлж эрхэмлэдэг. Надад итгээд, надтай хамтарч ажиллаж байхад итгэлийг нь хөсөрдүүлж болохгүй шүү дээ. Надтай хамтарч ажилласан хүн маань өөр хүмүүст ч бас сайнаар яриасай, үргэлж сайнаар дурсаасай гэж хүсдэг учраас харилцаа хандлагаас эхлээд үргэлж зөв хүн байхыг хичээдэг.
-Жүжигчин болох шийдвэрийг хэзээ гаргаж байв. Яагаад энэ салбарыг сонгосон юм бэ?
-Яагаад ч юм урлаг хүнийг хүчтэй татдаг юм шиг санагддаг. Багаасаа л кинонд тоглодог хүн болно гэж мөрөөддөг байсан. Том болох тусам хүсэл зорилго минь улам батжиж өөр явах замгүй мэт л шууд сонгосон доо. Урлагийн хүмүүс бусад салбарын хүмүүсийг бодвол олны нүдэнд байдаг нь тэгээд сайн сайхнаар яригддаг нь л нөлөөлсөн болов уу. Нэгэнт л өөрөө шийдээд номын дууг нь сонсоод мэргэжлийн уран бүтээлч болсон учраас эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байхын тулд хичээх болно оо.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Дараагийн зорилго эрүүл мэнд болон бие бялдартаа анхаарахыг хичээж байгаа. Уран бүтээлийн хувьд гэвэл бодсон зүйл олон бий. Залуу хүн учраас өөрийн уран бүтээлээ хийж бүтээхийн хүслэнд автсан байгаа.
| М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |