-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Намайг ачсан дурлал” киногоо үзэгчдэдээ хүргэж, дүнгээ тавиулж байна шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-“Намайг ачсан дурлал” киногоо бүх IPTV-гээр дамжуулан үзэгчдэдээ хүргэж байгаа. Сэтгэл хангалуун өдрүүдийг өнгөрүүлж байна. Бидний бие даасан анхны уран бүтээл учраас алдаа, оноо байсан байх. Киногоо бүтээхэд тусалсан ах эгч, найзууд, гэр бүлийнхэндээ баярлалаа. Тэр дундаа залуу уран бүтээлчдийг дэмжин ажилласан Orаnge энтертайнментынхандаа баярлалаа.
-"TAG" Entertainment-ийн анхны бүрэн хэмжээний уран бүтээл шүү дээ. Найзтайгаа хамтран бүрэн хэмжээний уран бүтээлийн ард гарах мөчийн эргэн дурсвал?
-Найзтайгаа хамт анхныхаа уран бүтээлийн ард гарсандаа үнэхээр баяртай байн. Энэ хүртэл бид олон зүйлийг туулсан. Сайн уран бүтээл гаргахын төлөө найзтайгаа зөрчилдөх үе ч гарч байлаа. Тэр бүрд ярилцаж, хамт байсан найздаа хамгийн их талархаж байгаа.
-Ачилтын компанийн ажилтны дүрд тоглосон шүү дээ. Дүрийн судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
-Дүр минь ачилтын компанийн ажилтан учраас дүрээ сайн гаргахын тулд долоо хоног ачилтын компанийн хашаанд өнгөрүүлж ажилчидтай нь ярилцсан. Зарим үед машинд нь хамт явж, хэрхэн ажилладаг талаар нь сурсан.
.jpg)
-“Намайг ачсан дурлал” киногоороо үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бэ?
-Бид киногоороо замын хөдөлгөөний дүрэм, залуусын соёлыг харуулахыг зорьсноос гадна хүүхэд, гэр бүл салалт үүнээс болоод хүүхэд хэчнээн их ганцаардаж, шаналдгийг харуулахыг зорьсон. Томчуудын хийсэн сонголт хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдгийг үзүүлэхийг хүссэн дээ.
-"TAG" Entertainment богино бичлэгүүдээ үзэгчдэд хүргэдэг болоод чамлахааргүй хугацааг өнгөрүүлсэн байна. Анх та бичлэг хийх санаа юунаас төрсөн юм бэ?
-“TAG” энтертайнмент байгуулагдахаас өмнө манай Б.Билгүүнжаргал ганцаараа богино бичлэгүүд хийдэг байсан юм. Би хамтран санал тавьж, хамтдаа бичлэг хийдэг болсон. Бичлэгийнхээ санааг ярилцаж байгаад шийддэг. Заримдаа санаандгүй найзуудтайгаа хөгжилдөж байгаад бичлэг хийх санаа төрөх үе ч бий.
-Бодож төлөвлөсөн хийгээд үзэхэд шантрах асуудал гарч байв уу?
-Шантрах үе олон бий. Тэр бүрийн хоорондоо ярилцаж, нэгнийгээ ойлгож, дэмжиж давж гарахыг хичээдэг. Цаашид ч шантрах үе олон гарах байх. Гэхдээ бид бууж өгөхгүйгээр тэр бүрийн ард гарахыг хичээнэ.
-Кино зохиолчоос эхлээд залуучууд баг болж ажилласан санагдсан. Багийнхныхаа талаар ярихгүй юу?
-Шинэ залуу жүжигчид баг болон хамтарч “Намайг ачсан дурлал” киног бүтээсэн. Найзуудтайгаа хамтарч ажиллах үнэхээр сайхан байлаа. Кино урлагт шинэ залуу уран бүтээлчид болж гарч ирж байгаадаа баяртай байна. Цаашид алдаанаасаа суралцаж, чанартай сайн уран бүтээл хүргэдэг байхыг хичээх болно.
.jpg)
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Багаасаа урлагт дуртай хүүхэд байв уу?
-Багаасаа урлагт дуртай, хайртай хүүхэд байлаа. Найрамдалын Харшийн сүлд модны наадамд жил оролцдог идэвхтэй хүүхэд байлаа. Тэр үед Б.Отгонбат багштайгаа танилцаж, жүжигчин болохоор шийдсэн.
-Хамгийн анх ямар кинонд тоглож байв. Анхны удаа учраас сандарч догдолж байсан байх даа?
-Хамгийн анх OI энтертайнментын “Номер 1” киноны туслах дүрд тоглож байлаа. Анхных учраас туршлагагүй сандарч, догдолж байсан ч ах нарынхаа тусламжтайгаар даваад гарсан. “Намайг ачсан дурлал” кинондоо анхныхаа гол дүрд тоглолоо. Дүр дээрээ ажиллахдаа сандарч байсан ч үеийнхээ найзууд, хамтрагчидтайгаа ажилласан учраас тэдэнтэйгээ ярилцаж, зөвлөлдөөд ард нь гарч чадсан.
-Олон зүйлийн ард найз Б.Билгүүнжаргалтайгаа хамт гарч байгаа шүү дээ. Найзынхаа талаар ярихгүй юу, анх та хоёр хэрхэн нөхөрлөсөн юм бэ?
-Бид СУИС-д сурахаар нэгдүгээр курст орсон цагаасаа эхлэн нөхөрлөж байгаа. Биднийг дотно болгосон зүйл нь инээх юм болов уу. Хоёулаа хүмүүсийн инээлгэх дуртай. Инээж, инээлгэж байгаад л дотноссон байх. Найз минь их хүнлэг, зөөлөн сэтгэлтэй, тусч хүн бүрийн найз байж чаддаг нэгэн. Би найзынхаа тэр зангаас нь суралцахыг хичээдэг. Үргэлж хамтдаа урагшилдаг найздаа хайртай шүү.
-Таны болон багийнхных нь дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Бидэнд олон зорилго бий. Гэхдээ одоогоор киногоо олон хүнд амжилттай хүргэхийг зорьж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| М.ЦЭНДБАЯР: “НАМАЙГ АЧСАН ДУРЛАЛ” КИНОГООРОО ТОМЧУУДЫН СОНГОЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |