-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн анхны уран бүтээлээс нь яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, хамгийн анхны дуугаа “Муухай” нэрээр гаргаж байлаа. Нэг аян дээр шууд үглэж байгаад муухай гэсэн сэдэв нь таалагдаад, уран бүтээл болгосон нь тэр л дээ.
-Дууны үгээ өөрөө бичдэг учраас дуу бүр нь таны сэтгэл хөдлөл, мэдрэмж байх. Тэр дундаас таныг бүрэн илэрхийлэх дуу аль нь вэ?
-Яг нэг дууг онцолж, өөрийгөө илэрхийлэх дуугаар сонго гэвэл Blej-тэй хамтарсан “Burnout” дуугаа нэрлэнэ. Энэ үгний утга нь burnout буюу хамаг эрч хүчээ гаргаад дууссан гэсэн утгатай. Тус уран бүтээл өөрийгөө зоригжуулж, хүчээ буцаан хуримтлуулахыг хүсэж, тэмүүлсэн утгатай учраас намайг илэрхийлэх уран бүтээлээр сонголоо.
-Хэзээнээс яагаад уран бүтээлч болохоор шийдсэн бэ?
-Ер нь тун сониуч хүн. Олон зүйл сонирхдог, оролдож үзэх дуртай. Гэхдээ багаасаа л хип хоп хөгжимд дуртай байсан учраас дуу, уран бүтээл хийж үзнэ гэж боддог байсан. Бодлоо бодит болгож, дууны үг бичиж эхэлсэн. Тэгээд ер нь тууштай уран бүтээл хийж байхаар шийдсэн дээ.
-Та дуунуудынхаа дүрс бичлэгт их анхаарал хандуулдаг юм шиг санагддаг. Дүрс бичлэгээ хэрхэн хийдэг талаараа ярихгүй юу?
-Дуугаа хийхдээ л дүрс бичлэгээ ямар хийх талаараа төсөөлчихсөн байдаг. Бичлэгээ хийхдээ найруулагч Hiroshi найздаа болон хамт олонтой нь зөвлөлддөг. Би кино үзэх дуртай учраас дууны дүрс бичлэг гэдэг заавал анхаарал хандуулах ёстой тусдаа урлаг гэдгийг сайн мэддэг. Дуу, дүрс бичлэг төгс хосолсон уран бүтээл хийхийг л зорьдог доо.
.jpg)
-Хүнд зориулж хийсэн уран бүтээл байдаг уу?
-Одоогоор хүнд зориулсан уран бүтээл байхгүй юм байна. Хүмүүсийн хоорондын харилцаанаас санаа авч уран бүтээл хийх болгоомжтой. Харилцаанаас олон төрлийн сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжтой шүү дээ.
-Урлагаас өөр хобби байдаг уу?
- Өмнө нь хэлсэн шиг сонирхдог зүйл олон бий. Физик, электроникийн чиглэлийн мэргэжилтэй учраас уурхайд зургаан жил цахилгааны инженерээс төслийн удирдагч болтлоо ажиллаж үзсэн. Оюутан байхдаа сургалтын төлбөрөө олохын тулд график дизайнерын цагийн ажил хийдэг байлаа. Одоо бол Hack The Planet LLC компанийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж, цахимаар хичээл заадаг “Erdeme” аппликейшныг хөгжүүлж байна. Эрүүл амьдралын хэвшил болсон спортоор хичээллэнэ. Ер нь тун олон зүйлийг сонирхож хийдэг.
-Албан ёсны анхны цомгоо гаргасан уу, гаргаагүй бол хэзээ гаргах вэ, цомгоо ямар байхаар төсөөлж байна?
-Албан ёсоор цомгоо гаргаагүй байгаа. Гэхдээ цомог гаргахаар ажиллаж байна.
-Тайзан дээрээс сонсогчдыгоо харж, уран бүтээлээ хүргэх ямар байдаг вэ. Тайзан дээр дуулах үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юү?
-Тайзан дээрээс уран бүтээлээ хүргэхэд техник хангамж сайн байх шаардлагатай санагддаг. Бэлтгэл хангагдсан тохиолдолд өөрийнхөө хамгийн сайнаар, тухтайгаар дуулж чадна. Сонсогчдодоо сайн чанарын дуугаралттай, сайн дуулалт сонсуулах шиг чухал зүйл байхгүй.
-Залуу реппер, артистууд олон болсон шүү дээ. Тэднээс юугаараа онцгойрохыг хүсдэг, юу нь илүү онцгой байдаг бол?
-Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө л байхыг хүсдэг. Бүх зүйл дээр надад сайхан санагдсан, тухтай бүхнийг сурч хийсээр байхыг хүсдэг.
-Амьдралаас юуг чухалчилдаг вэ?
-Аль болох амьдрах л хэрэгтэй гэж боддог доо. Ямар нэгэн зүйлд хэт баригдаж, туйлшрахгүйгээр, улайрч шунахгүйгээр тайван сайхан уран бүтээл, ажлаа хийж бүтээж, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсдэг. Бид мөнх настай юм шиг л хэтэрхий их зүйл цуглуулахын тулд улайрч явсаар амьдрахаа мартчихдаг.
- Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Урдаа тавьсан ажлуудаа дуусгаад дараагийнхаа төсөлдөө орохыг болон албан ёсоор цомгоо гаргахаар төлөвлөж байна. Ер нь байнга суралцаж, шинэ зүйл зорилготой болж байгаа.
| Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |