-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Харанхуйн нууц” кино нь үзэгчдэд хүрч байгаа шүү дээ.Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Миний хамгийн анхны тоглосон кино болохоор сэтгэгдэл маш өндөр байгаа. Анх СУИС-д ороод өөрийгөө царай зүс, бие галбираараа гологдох нь дээ гэж боддог байсан юм. Кино нээлтийн өдөр тайзан дээр байгаагаа, улаан хивсээр алхаж байгаагаа аав, ээждээ харуулах мөрөөдлөө биелүүлсэн. Аав минь нээлтийн өдөр үзэж чадаагүй ч дараа нь үзсэн. Киногоо үзчихээд утсаар залгаад “Чи нэг их гардаггүй юм байна. Гэхдээ гайгүй шүлэг уншчихдаг юм уу. Их сургуулиа төгсөөд дуу оруулагч болбол яадаг юм” гэж хэлсэн. Одоо бодоход аав минь “Намайг ингээд битгий зогсоорой одоо цаашид улам хичээгээрэй” гэж хурцлах гэж хэлсэн байх.
-Тус дүрд хэрхэн ажиллах болсон бэ. Бусдыг айлгах дүрд ажиллах ямар байв?
-Б.Чингүүн найруулагч уулзаад, нүүр будалтаа хийж үзээд зохиолтойгоо танилцаад гэрээгээ хийсэн. Би сүнс болж бусдыг айлгана гэж бодохоор надаас айх болов уу яах бол гэж их эргэлзсэн. Юу ч гэсэн би энэ мэргэжлийг сонгож, суралцаж байгаа юм чинь хичээгээд өөрийгөө сориод үзэхээр шийдсэн. Намайг сонгож хамтарч ажилласан кино багийнхандаа маш их баярлалаа.
.jpg)
-Таны дүр тус киногоор дамжуулж юу хүргэж байгаа бол?
-Уянгаагийн дүр бол тун өрөвдөлтэй охин. Одоогийн нийгэмд ч түүнд тохиолдсон шиг зүйл болсон хүүхдүүд байгаа. Би ч гэсэн багахан мэдэрч үзсэн. Загварын дугуйланд таван жил хичээллэсэн юм. Тэр үед манай сургуулийн эрэгтэй хүүхэд намайг харчхаад сургуулиар “майга мисс” гээд яриад явж байсан. Тэрнээс хойш загварын дугуйлангаасаа ч гарч биеийнхээ галбираас их ичиж санаа зовдог болсон. Нэгнийгээ гадаад болон дотоод шинж чанараар нь ялгаварлан гадуурхана гэдэг тухайн хүүхдийн сэтгэл зүйд маш их нөлөөлдөг. Мөн танихгүй хүнд хамаагүй итгэнэ гэдэг аюултай. Хэдий чамд туслаад чамд сайн хандаад байгаа юм шиг боловч цаанаа юу бодож байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ дүрээрээ жаахан ч гэсэн энэ талаар харуулахыг хичээсэн.
-Анхны уран бүтээл учраас олон туршлага хуримтлуулав уу?
-Бүх зүйл шинэ содон, сайхан байлаа. “Ингэж зураг авдаг юм байна” гээд алхам тутамдаа олон зүйл сурч авсан. Нэг хэцүү зүйл нь багаасаа их аймхай хүүхэд байсан болохоор би айлгах ёстой ч өөрөө айгаад байсан. Зураг авалтын газар их айдас төрүүлэхээр, сарьсан багваахай, мэлхий, үхсэн тагтаа гээд янз бүрийн юм үзэгдэнэ. Гэсэн хэдий ч хамгийн гол нь би мэргэжлээрээ ажиллаж байна гэж бодож “Зүгээр би чадна, суралцана, хичээнэ” гэж бодож зураг авалтаа дуусгасан.
-Хамгийн сонирхолтой эсвэл таныг сорьсон зураг авалт аль хэсгийнх байв?
-Хамгийн хэцүү зураг авалт сүнсний зураг авалт байсан. Бүгд л зураг авалтад тохиромжтой газрыг хайж байсан. Тэгсэн хоёр давхрын буланд үхсэн тагтаатай шалан дээр нь цус болчихсон цонх нь хагарчихсан ариун цэврийн өрөө тааралдсан. Тус газар хамгийн тохиромжтой байсан учраас намайг ганцаараа хэсэг байж чадах эсэхийг асуусан би гадна талдаа “Чадна” гэж хэлсэн ч цаанаасаа нулимс гараад уйлчихсан. Тэр үед найруулагч Ч. Сэлэнгэ эгч намайг тайвшруулж, хажууд байсан учраас зураг авалтаа асуудалгүй дуусгасан.
-“Харанхуй нууц” киногоор дамжуулж уран бүтээлчид үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бол?
-“Хий хоосон ад зэтгэр биш амьд хүнээс ай” гэсэн санааг хүргэхийг зорьсон.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ
-Жоохон байхдаа хошин шог үзэж байгаад яагаад хүмүүс уурлаж, уйлахын оронд яг ингээд байнга инээж баяр хөөртэй байж болдоггүй юм бол гэж бодсон. Тэгээд өөрөө хүмүүст инээд бэлэглэдэг хүн болохыг хүссэн. Намайг “СУИС-д орох хүсэлтэй байна” гэхэд аав, ээж хоёр маань зөвшөөрөөгүй. Тэгээд өөр мэргэжлээр бэлдэж ЭЕШ өгсөн. Шалгалтаа өгч дуусчхаад сургуулиа сонгох болсон чинь сэтгэлд нэг л юм тээглээд байсан. Дахин гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад шалгалт өгөхөөр болсон. Гэрийнхэн маань шалгалтаа өгөөд тэнцэхгүй бол өөр сургуульд бүртгүүлчхээд ирээрэй гэсэн. Ингэж л мөрөөдлөө биелүүлэх гээд ганцаараа автобусанд суугаад Улаанбаатар хотыг зорьж байлаа. Ур чадварын шалгалт болоход гурав хоног үлдчихсэн юу ч бэлдээгүй бараг гэж юу байдгийг ч мэдэхгүй хэнээр ч заалгахгүйгээр өөрөө бэлдэж ороод хүссэн сургуульдаа тэнцсэн дээ.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?
-Алдар нэр хөөхөөс илүү мэргэжлээ тултал эзэмшихийг хүсдэг. Манай мэргэжил их агуу шүү дээ, суралцаж дуусна гэж байдаггүй. Миний тоглосон дүрүүдээр намайг таньдаг, сайнаар үнэлдэг тийм уран бүтээлч болмоор байна.
-Ажиллахын хүсдэг дүр бий юү?
-Олон бий, түүхэн кино юм уу, цагдаа, мөрдөгчийн дүр, эсрэг дүр гээд тоглохыг хүсдэг дүр олон байгаа. Гэхдээ дүр намайг голно уу гэхээс би хэзээ ч ямар ч дүрийг голж болохгүй гэдгийг сайн мэднэ.
-Цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгоосоо хуваалцвал?
-Цаашид олон уран бүтээлд өөрийгөө сорьж, суралцана гэж бодож байна. Аавдаа хүлээн зөвшөөрөгдөж, зүгээр л нэг шүлэг гайгүй уншчихдаг нэгэн биш “миний охин мундаг жүжигчин болжээ” гэж хэлүүлэхийг зорьж байна.
| Г.ГАНТУЯА: “ХАРАНХУЙН НУУЦ” КИНО ХИЙ ХООСОН АД ЗЭТГЭР БИШ, АМЬД ХҮНЭЭС АЙ ГЭСЭН САНААГ ҮЗЭГЧДЭД ХҮРГЭХИЙГ ХҮССЭН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |