-Сагсан бөмбөгийн спортоор яагаад хичээллэх болсон бэ?
-Анх сагсан бөмбөгтэй гэрийнхэн болон найзуудаараа дамжуулж “танилцсан”. Бид цагийг зугаатай өнгөрүүлэх гэж сагс тоглодог байсан. Би юмыг амархан сурдаг. Ах нарын сагс тоглож байхдаа хийж байгаа хууралт, дамжуулалтыг харсаар байгаад сурчихсан. Ингээд тоглох тусам сайхан мэдрэмж авч, дуртай болсон доо. Сагсан бөмбөгтэй 12 жил “нөхөрлөж” байна.
-Талбайд гарч тоглосон анхны тэмцээн нь хэзээ байсан бэ. Хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Тавдугаар ангидаа дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд сургуулиа төлөөлж оролцож байсан. Анхны чухал тэмцээндээ оролцож байгаа учраас нэлээн сандарч, айж байснаа санадаг юм. Миний хувьд хамгийн дурсамжтай тэмцээн бол 2017 онд 33 дугаар сургуулийн шигшээ баг нийслэлийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ОХУ-ын лигт өрсөлдөж байсан минь. Сурагч байх үеийн хамгийн дурсамжтай тоглолт. Дараа нь 2019 онд Этүгэн ирвэсүүдийн эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа Оюутны лигийн аварга болсон талбайн тоглолт хамгийн дурсамжтай.
-Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийнхнаас урилга хүлээж авсан үеийнхээ сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Шигшээ багт тоглох болсноо мэдээд маш том хариуцлага ирж байгааг мэдэрсэн, догдолсон, сандарсан. Бас хашгирмаар санагдсан.
-Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд багаараа мөнгөн медаль хүртсэн шүү дээ. Тэр тэмцээний тухайд?
-Азийн наадмаас багаараа мөнгөн медаль хүртэх хамгийн аз жаргалтай мөч байсан. Бид Монголд байхдаа “Заавал медаль хүртэж ирнэ” гэсэн зорилго тавьсан. Өөрсдөдөө өгсөн амлалт, зорилгодоо хүрэх мэдрэмж үгээр хэлэмгүй сайхан байлаа.
.jpg)
-Эх орноо төлөөлж, олон улсын тэмцээнд оролцоход юу бодогддог вэ?
-Монгол Улс гэж дуудуулах нь тамирчны хүртэж болох хамгийн том хариуцлага, бахархал.
-Сагсан бөмбөг багийн спорт шүү дээ. Багийнхантайгаа хэрхэн ойлголцдог вэ?
-Багийн спорт хүндлэл дээр тогтдог. Нэгнээ хүндэлж, нэгнийхээ үгийг зөвөөр хүлээн авч ойлголцох, нэгэндээ итгэх итгэл дээр баг гэдэг үг оршдог. Одоо байгаа багийнхантайгаа таван жил хамт тоглож байна. Багийнхаа гишүүн бүртэй гар нийлдэг.
-Сагсан бөмбөг таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
-Сагсан бөмбөг миний амьдралын салшгүй нэг хэсэг. Би бүрэгдүү төрлийн хүн учраас бусадтай амархан найзалж чаддаггүй байсан бол сагсан бөмбөгийн ачаар бага ч гэсэн өөрчлөгдөж, багаар ажиллах чадвартай болсон.
-103609-76628831.jpeg)
-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юү. Охиныгоо сагсан бөмбөгөөр хичээллэж, амжилт дүүрэн байгаагаар гэр бүлийнхэн нь бахархдаг байх?
-Гэр бүлд минь спортоор хичээллэдэг хүн олон бий. Өвөө, аав хоёр боксоор, эгч маань газрын теннисээр хичээллэдэг. Спортын талаар ойлгодог, хичээллэдэг хүмүүс учраас намайг сайн дэмждэг.
-Тамирчдад хувийн номер нь их үнэ цэнтэй байдаг шүү дээ. Анх хувийн номероо хэрхэн сонгож байсан бэ?
-Миний хувийн номер ес. Бага байхаасаа л есөн номертой тоглосон. Үнэнч байдал юм болов уу, солихыг огт хүсдэггүй.
-Сагсан бөмбөгийн тамирчин Ө.Индраг хувь хүн талаас нь тодорхойлбол ямар зан чанартай хүн бэ?
-Дотогшоо, дуугүй төрлийн хүн. Хүнд өөрийнхөө талаар төдийлэн яриад байдаггүй. Тийм болохоор зарим хүн намайг их зантай гэж боддог гэж байсан.
-Сагсан бөмбөг тоглож байхдаа, бэлтгэл хийхдээ, зааланд гүйж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-Хүний авч болох хамгийн сайхан мэдрэмж, хүч, энергийг сагсан бөмбөгөөс л авдаг даа.
| Ө.ИНДРА: МОНГОЛ НЭРЭЭР ОВОГЛОЖ, ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ НЬ ТАМИРЧНЫ ХҮРТЭХ ХАМГИЙН ТОМ АЛДАР |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |