Элсэлтийн ерөнхий шалгалтдаа математикийн хичээлээр 800 оноо авсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн сурагч Г.Батбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу. Математикийн шалгалтдаа 800 оноо авсанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай сайтын уншигчидтай хуваалцана уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөнд баяртай байна. Намайг амжилт гаргахад тусалсан Г.Батхишиг багшдаа маш их баярлаж байгаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтаа хэдий хугацаанд бэлдсэн бэ. Өдөрт хэдэн цагийг зарцуулж байв. Ковидын үед хүндрэл, бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?
-Долдугаар сарын сүүлчээс эхлэн өдөр бүр долоон цаг бэлдсэн. Цар тахлын үед хичээл сургууль орохгүй багштайгаа өдөр бүр уулзаж чадахгүй хэцүү байлаа. Гэхдээ багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан.
-Ямар мэргэжил сонгохоор шийдсэн бэ?
-МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны ангид суралцах бодолтой байгаа. Үнэ төлбөргүй суралцах байх гэж бодож байна.
-Шалгалтад бэлдэхдээ ямар ном ашиглаж байв?
-“Шинэ ирээдүйн эзэд” сургалтын төвийн О.Баасанжавын “Математикийн тестүүд” номыг ихэвчлэн ашигласан. Энэ ном надад их хэрэг болсон шүү.
-Математикийн хичээлээс хамгийн хэцүү сэдэв чиний хувьд юу байв?
-Огторгуйн геометрийн хичээл агуулгын хувьд бусдаасаа хэцүү санагддаг даа.
-Хэцүү гэж бодсон сэдэв, хичээлээ хэрхэн өөрийн болгодог вэ?
-Миний хувьд хэцүү хичээлийн сэдэвтэй бодлогуудыг илүү олон удаа давтаж, боддог. Олон давтамжын дараа тухайн бодлогыг бодох аргаа олдог. Багш маань ойлгомжтой сайхан заадаг юм.

-Физик, хими, математикийн хичээл томьёотой холбоотой байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн амархан тогтоож, ойлгодог вэ?
-Эхлээд бодлогоо маш сайн ойлгож, тогтоох нь чухал байдаг. Хичээлийн агуулгууд хороондоо уялдаа холбоотой байдаг учир эхнээс нь ойлгож, бодож сурах хэрэгтэй. Тийм учраас тухайн бодлогыг хэзээ ч мартахааргүй болдог. Бусад хүүхдүүдийн хувьд янз бүр байдаг байх.
-Хэдэн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа вэ?
-Математик, физик, Англи хэл гэсэн гурван хичээлээр шалгалт өгсөн. Шалталтаа амжилттай өгч байгаа.
-Өмнө нь математикийн хичээлээр ямар амжилт гаргаж байсан бэ. Хэддүгээр ангиасаа олимпиадад оролцож байв?
-Хоёрдугаар ангиасаа математикийн олимпиадад оролцсон. Түүнээс хойш МУГБ Бадарчийн нэрэмжит түргэн бодлогын олимпиадад алтан медаль, Замын-Үүдийн Засаг даргын тамгын газрын нэрэмжит цуврал олимпиадын таван алт, хоёр хүрэл медаль, Зүүн бүсийн олимпиадаас нэг алт, хоёр хүрэл, МУБИС-аас зохион байгуулдаг олимпиадаас нэг алт, нэг мөнгөн, “Мазаалай” улсын түргэн бодлогын олимпиадаас нэг мөнгө, “Стандарт” сонины нэрэмжит олимпиадаас нэг алт, дөрвөн хүрэл медаль, “Ирээдүйн мянгат” улсын уралдаанаас нэг хүрэл, Улсын 13 дугаар сургуулийн нэрэмжит олимпиадаас нэг хүрэл медаль авч байсан. Энэ бүх амжилтыг гаргахад тусалсан багш нарт болон гэр бүлийнхэндээ маш их баярладаг шүү.
-Математикийн хичээлээс өөр хичээлээр олимпиадад оролцож байв уу?
-Сэтгэх чадвар, хими, англи хэлний олимпиадад оролцож байсан. Гэхдээ би математикийн олимпиадад илүү дуртай.
-Чиний хувьд математикийн хичээл бусад хичээлээс ямар ялгаатай вэ. Чиний суралцах, төвлөрч суух арга барил юу вэ?
-Би багаасаа математикийн хичээлд дуртай байсан. Математик бол бусад бүх шинжлэх ухааны хаан, гол түлхүүр нь гэж боддог. Нам гүм орчинд дуртай дуугаа сонсож хичээлээ давтдаг. Энэ арга барил надад илүү тохиромжтой санагддаг даа. Багш нар чөлөөт цагаар хичээл давтах анги танхим гаргаж өгч, ном, гарын авлага, интернет орчин бүрдүүлж өгдөг.
-Чиний хамгийн дуртай хичээл математикийн хичээлээс өөр хичээлд сонирхолтой юу?
-Математик, англи хэлний хичээлд илүү сонирхолтой.
-ЭЕШ-аа амжилттай өгөхөд нь гэр бүлийнхэн болон багш нар нь урмын үг хэлсэн байх?
-Математикийн Г.Батхишиг багшдаа маш их баярлалаа. Түүний хэлдэг урмыг үг, шүүмжлэл нь үргэлж миний сэтгэлд ойр байдаг. Багш минь намайг энэ бүх амжилтыг гаргахад хамгийн их нөлөөлж, үргэлж хурцалж, дэмждэг байсан юм. Мөн гэр бүлийнхэн минь намайг үргэлж ойлгож, дэмждэг. Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд минь маш их баярласан.
| Математикийн шалгалтад 800 оноо авсан Г.БАТБАЯР: Багшийн хэлдэг урмын үг, шүүмжлэл сэтгэлд ойр байдаг |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |