БНСУ-ын нийслэл Сөүл хотын И Те Вон дүүрэгт сүнсний баярын жагсаалд оролцож байсан иргэд нэгнээ шахаж, дарж унасны улмаас 151 хүний амь эрсдээд байна. Ослын талаар дүүргийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Чой Сон Бум “Амиа алдагсдын олонх нь залуус байна. Мөн 80 гаруй хүн хөнгөн, хүнд хэлбэрээр бэртэж, гэмтсэн” гэжээ. Тус ослын нөхцөл байдлын талаар сүнсний баярт оролцсон монгол оюутнууд болох О.Намуунаа, С.Хонгорзулаас тодрууллаа.
-Та хоёрын биеийн байдал ямар байна. Одоо нөхцөл байдал хэр байна вэ?
-Бид хоёр ямар нэгэн гэмтэл аваагүй ээ. Учир нь И Те Вонд болсон сүнсний баярт оролцсон ч гэсэн осол болсон газраас зайдуу байж таарсан. Тухайлбал, хүмүүс төв зам руу явж байхад төв замынх нь урд бид байсан. Одоогоор нөхцөл байдлын талаар мэдээ хараад л байж байна.
-Өчигдөр яг юу болсон бэ?
-И Те Воны гудам нь нарийхан бас уруу замтай. Урд хэсэг нь унаж байж байхад хүмүүс урагшилж түлхээд, дарсан. Хэт жижиг газар, олон хүний бөөгнөрөл үүссэн болохоор хоорондоо үл ойлголцсоноос болоод ийм харамсалтай үйл явдал болсон байх. Солонгос хэлэнд "Хойшоо яваарай" гэдэг үг нь "Түлх,түлх" гэсэн үгтэй адилхан сонсогддог. Уг нь урд байсан хүмүүс "Хойшоо яваарай" гэж орилсон боловч хойгуур байсан хүмүүс "Түлх, түлх" гэж ойлгоод хойноос нь түлхээд байсан юм шиг байна лээ.

-Алдартай хүн ирээд, түүнийг харах гэж олноороо урагшлах болсон гэсэн. Тэр нь яг ямар хүн байсан юм бол?
-И Те Вон гудамд алдартай DJ ирээд хөгжмөө тоглуулж байсан. Тэр хүнийг харах гээд яг тэр хэсэг рүү бөөнөөрөө урагшилж, олноороо шахцалдах болсон юм шиг байна лээ. Гэхдээ тухайн DJ гэхээсээ илүү гудам нь нарийхан бөгөөд төв замын хажууд болохоор шахцалдахаас өөр аргагүй.
-Солонгосчууд сүнсний баярт жилийн жилд их ач холбогдол өгдөг үү?
-Үгүй ээ. Ковидын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүмүүс уг баярыг хоёр жилийн хугацаанд тэмдэглэж чадаагүй болохоор ингэж олноороо цугларсан байх. Мөн И Те Вонд гадаад хүмүүс их амьдардаг бас янз бүрийн үйл ажиллагаа явагддаг. Мөн шөнийн цэнгээний газар ч их байдаг.
Саяхан гадаа орчинд маск зүүхгүй байхыг зөвшөөрсөн. Иймээс анх удаа маскгүй гадаа орчинд хийж байгаа болохоор өмнө нь цуглаж байгаагүй олноороо цугларсан байх.
-Тэр баярын эргэн тойронд Монголчууд хэр олон байсан бэ?
-Ер нь бол И Те Вонд гадаад хүмүүс олон байдаг. Тэр тусмаа монголчууд. Гэхдээ өчигдөр “Тоонот” болон дуучин “Амра”-гийн солонгос дахь тоглолт болсон болохоор сүнсний баярт цөөн монгол хүн оролцсон. Сонирхсон байдлаар үзэх гэж хэдэн хүмүүс л очсон байх. Бид ч гэсэн Солонгост сүнсний баяр ямар болдгийг сонирхоод л очсон. Ослын газраас зайдуу байсан ч бидний өмнө хүмүүс амиа алдаж байхыг харсан болохоор их хэцүү байсан.

-Яг амь насаа алдаж байхад нь хажуугаас нь харсан гэж үү. Их цочирдсон байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Яг бидний урд амь насаа алдсан хүмүүсийг даавуугаар бүтээж байсан. Өмнө нь киноноос л харж байсан зүйлээ бодитоор харахад итгэхэд бэрх байлаа. "Тэр хүмүүс баяр тэмдэглэх гэж байгаад л амь насаа алдсан" гэж бодохоор хоолой зангираад л явчихсан. Хүн нас барж байхад солонгосчууд баяраа тэмдэглэсээр байсан нь эвгүй санагдсан. Ямартай ч их хүнд үйл явдал болж байсан болохоор төд удалгүй гэртээ харьсан. Тус баярт оролцсон хүмүүсийг цагдаа нар гурван цагт тарааж, дууссан гэсэн.
-Монгол элчин сайдын яамнаас нөхцөл байдлын талаар холбогдож байна уу?
-Элчин сайдын яамнаас холбогдоогүй. Их сургуулиас маань л холбогдож, биеийн байдлын талаар асуусан.
-Солонгосын засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Солонгосын Засгийн газар ойрын хугацаанд болох бүх олон нийтийн баяр, арга хэмжээг цуцалж байгаа.

| БНСУ-Д СҮНСНИЙ БАЯРТ ОРОЛЦСОН ОЮУТНУУД: Хүн нас барж байхад солонгосчууд баяраа тэмдэглэсээр байсан |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |