Үндэсний номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Төв талбайд ярайтал дэлгэсэн асрууд үйлчлүүлэгчдээр дүүрэн. Хаашаа ч харсан ном тэвэрсэн хүмүүс холхино. Харин тэдний дундаас “Зөвшөөрсөн С.Амарсайхан огцор, Дэмжсэн Л.Оюун-Эрдэнэ уучлалт гуй” хэмээн бичсэн лоозон барьсан залуу онцгой харагдаж байлаа. Иймээс бид иргэн П.Цасчихэрээс ямар зорилгоор тэмцэл эхлүүлж буйг нь тодрууллаа.
-Үндэсний номын баяр дунд та цор ганцаараа зогсож байна. Ямар зорилгоор энд ирсэн бэ?
-Эрх чөлөөт нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж энд ирсэн. Залуу хүний хувьд надад хэлэх үг байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Есдүгээр сарын дунд болон сүүлээр коронавиурсийн халдвар дээд цэгтээ хүрнэ” гэж өөрийн биеэр мэдэгдэл хийсэн байдаг. Гэтэл өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Digital national 2021” арга хэмжээ боллоо. Салбарын сайдынхаа сануулж хэлснийг үгүйсгэж, эсэргүүцэж байгаа мэт Ерөнхий сайд нь өндөр индэр дээрээс үг хэлж байх жишээтэй. Нэг нэгнийгээ гишгэх нь холгүй шавсан иргэдээсээ хол зайнд, өндөр индэр дээр байгаа учир халдвар авахгүй гэж бодоод Л.Оюун-Эрдэнэ сайд амны хаалтгүй үг хэлж байх шиг байна лээ. Ерөнхий сайд амны хаалтгүй үг хэлж буй нь Монгол төрийн удирдагч хүний хувьд байж болшгүй ёс зүйгүй үйлдэл шүү дээ. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тус арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл олгосон. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар коронавирусийн тархалт ихсэх нөхцөл байдал үүсгэсэн гэж харж байгаа. Ажиллах хүчин буюу “цэнхэр захтангууд” өдөр, шөнөгүй ажиллаж, татвар төлж төсөв бүрдүүлж байхад удирдлагууд нь татвар нэмж, хөдөлмөрлөсөн нэгнийг шулаад байж таарахгүй. Тэгэхээр “Дижитал үндэстэн 2021” арга хэмжээг зохион байгуулсан, дэмжсэн Шадар сайд болон Ерөнхий сайд огцрох ёстой гэсэн шаардлага тавьж байна.
-Тантай нэгдэх, хамт дугарах хүн олдоогүй хэрэг үү?
-Энэ санааг л хэлэх гэсэн юм. Өчигдөр болсон арга хэмжээнд 5600 орчим хүн цугласан байна лээ. Гэтэл өнөөдөр талбай дээр яагаад надаас өөр хүн ийм уриа, лоозон барьж, тэмцэхгүй байгаа юм бэ. Үүнд л харамсаж байна. Залуучууд олон нийтийн сүлжээнд нэгнийгээ хэмлэж, хэрүүл хийх биш бие мах бодь, үг хэл, үйл хөдлөлөөрөө тэмцмээр байна. Мөн цар тахлын нөлөөгөөс болж ашиг орлогоо алдаж, үйл ажиллагаагаа хязгаарлуулсан урлаг соёл, бизнесийн салбарынхан гарч ирээсэй, зоригтой дугарч, Засгийн газрын ёс бус үйлдэл, ялгаварлан гадуурхалтай тэмцээсэй гэж хүсэж байна. Цахим сүлжээнд лайв хийж, бусдыг турхирах биш гар бие оролцон тэмцээрэй гэж уриалмаар байна.
Нэг нэгнийгээ гишгэх нь холгүй шавсан иргэдээсээ хол зайнд, өндөр индэр дээр байгаа учир халдвар авахгүй гэж бодоод Л.Оюун-Эрдэнэ сайд амны хаалтгүй үг хэлж байх шиг байна лээ. Ерөнхий сайд амны хаалтгүй үг хэлж буй нь Монгол төрийн удирдагч хүний хувьд байж болшгүй ёс зүйгүй үйлдэл шүү дээ.
-Үг хэлж тэмцвэл, жагсаж эсэргүүцвэл барьдаг, хорьдог, торгодог нийгэмд та бид амьдарч байгаа. Та айхгүй байна уу?
-Үндэсний номын баярын арга хэмжээний үеэр орж ирж байгаа болохоор хөөгдөх вий гэсэн айдастай орж ирсэн. Одоогоор ямар нэгэн дарамт шахалтгүй харьцангуй тайван байна. Хоёр цагдаа ирж “Ямар зорилгоор зогсож байгаа вэ, энд зогсох гэж байгаа бол албан ёсны бүртгэл хийлгээрэй” гэж зөвлөсөн.
-Тэмцлийн нэг хэлбэр гэж ойлгож болох байх. Та хэр зэрэг үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байна вэ?
-Арга хэмжээний үеэр ирсэн минь учиртай. Номын баярт оролцохоор олон хүн төв талбайд ирж байгаа болохоор миний зургийг авч, олон нийтийн сүлжээнд нийтлэх байх гэж найдаж байна. Миний царай зүс харагдах нь чухал биш. Энэ уриа лоозон ард иргэдэд хүрч, тэд намайг дэмжиж нэгдсэнээр улстөрчид буруу шийдвэр, бусармаг үйлдлээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх, огцрох байх гэж бодож байгаа. Ийм л үр дүнд хүрэхээр зогсож байна.

| П.Цасчихэр: “Дижитал үндэстэн 2021” арга хэмжээг зохион байгуулсан, дэмжсэн Шадар сайд болон Ерөнхий сайд огцрох ёстой |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |