Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардан, төв талбайд найм дахь өдрөө суулт зарлаж буй. Тэдний төлөөллөөс Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яаманд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл албан ёсны хариу ирээгүй аж. Иймд эмч, ажилтнуудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, тэмцлийн хэлбэрээ шат ахиулан, ажил хаялт зарлах болно гэдгээ илэрхийлсэн юм. Энэ үеэр төв талбайд найм дахь өдрөө сууж буй нэгэн сувилагчтай цөөн хором ярилцлаа.
-Та найм хоног төв талбайд суулт зарлаж байна. Биеийн байдал нь хэр байна вэ?
-Хүйтэн цементэн дээр сууна гэдэг бөөр, нуруу өвдөхөөс эхлээд хэцүүхэн л байна. Тэглээ гээд яах билээ, цалингаа нэмүүлэхийн тулд ингэхээс өөр арга алга.
-Өчигдөр ширүүн бороо орсон. Даарах, жиндэхээс эхлээд хэцүү байсан байх.
-Яах вэ гайгүй. Нүд, ам хавагнаад байж л байна.
-Таны хувьд эрүүл мэндийн салбар дотроо ямар чиглэлээр ажилладаг вэ. Цар тахлын энэ үед эмч, ажилтан ямар нөхцөлд ажиллаж байна вэ?
-Би эрүүл мэндийн салбарт сувилагч мэргэжлээр 30 жил ажиллаж байна. Бид улаан бүсэд 14 хоног тусгаарлагдаж ажиллахдаа хамгаалалтын цагаан хувцас, амны хаалт, хоёр давхар бээлий зэргийг 24 цагаар өмсөж, зүүдэг. Энэ бол баргийн хүний хийж чадах ажил биш шүү дээ. Дээр нь хамгаалалтын хувцастай байхдаа хөлөрнө, дараа нь чийг авч даарна, их хэцүү. Дээрээс нь шингэн зүйл уухгүй, хоол идэхгүй, гадагш гарахгүй. Хамгаалалтын хувцсаа тайлсан тохиолдолд хоолоо идэж, бие засна. Ийм л хэцүү нөхцөлд тусгаарлагдаж ажиллаж байна шүү дээ.
-Ийм нөхцөлд ажиллаж байгаа учир ар гэрийн асуудал, үр хүүхэд нь орхигдож байна уу?
-Орхигдолгүй яах вэ. 14 хоног ар гэрийнхнийгээ орхиод улаан бүсэд ажиллана. Энэ хооронд үр хүүхэд минь яах вэ. Эх хүн гэдэг гэрийн тулгуур нь байдаг. Гэтэл үр хүүхэд, хань ижил, аав ээжийгээ орхиод явж байна. Тэгж ажиллаж байгаа учраас ар гэрийн бүх асуудал хаягдаж байгаа юм.
-Таны хувьд гар дээрээ хэчнээн төгрөгийн цалин авч байна вэ?
-Дээр хэлсэнчлэн би эрүүл мэндийн салбарт сувилагчаар 30 жил ажиллаж байна. Гэтэл миний үндсэн цалин 685 мянган төгрөг хэвээр байна. Үүнээс нийгмийн даатгал, бусад татвараа төлөөд 500 мянган төгрөг л авна. Энэ цалин дээр зэргийн болон нярайн нэмэгдэл бодогдоод гар дээр 600 мянгыг л авч байна.
-Илүү цагийн мөнгө олгогдож байгаа юу?
-Бид чинь улаан бүсэд 14 хоног тусгаарлагдаж ажиллаад 14 хоног гэртээ тусгаарлагддаг. Тэгэхээр 14 хоног амарсан гэж үзээд илүү цагийн мөнгө бодогддоггүй.
-Эмч, ажилтнууд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Таны хувьд үндсэн цалингаа нэмүүлээд хэчнээн төгрөг болговол тохиромжтой гэж үзэж байна вэ?
-Бидний ажлын үнэлэмж үнэхээр бага. Одоо авч байгаа 600 мянган төгрөгийн цалингаасаа бид орон сууц, сургалтын зэрэг зээлээ төлнө. Төлсөөр байтал 100 мянган төгрөг л гар дээр үлдэнэ. Тэгэхээр хоёр дахин байтугай тав дахин нэмсэн ч боломжтой гэж бодож байна.
-Та найм хоног төв талбайд суулт зарлаж буй. Ар гэрийнхэн нь танд санаа зовж буй байх?
-Санаа нь зовно шүү дээ. Юуны төлөө бид ингээд тэмцээд байгаа билээ. Ажлаа үнэлүүлмээр, цалингаа нэмүүлмээр байна. Тэгж байж л бидний амьдрал дээшилнэ биз дээ. Ядаж л хүүхдүүдийн сургалтын төлбөр, орон сууцны зээлээ төлөх чадвартай болмоор байна.
| СУВИЛАГЧ: Үндсэн цалин 685 мянгаас татвар төлөгдөөд гар дээр 500 гаруй мянган төгрөг авч байна |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |