Иргэн болон хуулийн этгээд Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-ийг ашиглан газрын дуулага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцож, газар өмчлөх, эзэмших, ашиглах боломжтой болжээ. Энэ онд улсын хэмжээнд 1910 газрын дуудлага худалдаа, 110 төсөл сонгон шалгаруулалтыг Газрын биржийн цахим системээр дамжуулан зохион байгуулна. Тухайлбал, ирэх дөрөвдүгээр сарын 7-нд нийслэлд 14 байршилд дуудлага худалдаа зохион байгуулах аж. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Ж.Баянмөнх “2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр нийт 6746 газрын дуудлага худалдаа, 431 газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 11798 иргэн, хуулийн этгээд үйлчилгээ авсан байна. Газрын биржийн цахим системийн хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг танхимаар явуулдаг байх үед жилд дундажаар дөрвөн тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Харин Газрын цахим биржийн системийг нэвтрүүлснээр орлогын хэмжээ 2.3 хувиар нэмэгдэж, 2020 оны байдлаар 10.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Уг системийг 2016 оноос эхлэн ашиглаж байгаа бөгөөд шинэчилсэн хувилбарыг нь 2020 оноос эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Газрын биржийн цахим системийн гол зорилго нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр ил тод, нээлттэй, зохион байгуулах, газрын зах зээлийн үнийн мэдээллийг цуглуулах, газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэгдсэн систем бий болсон юм. Энэ системийг 21 аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалты газар болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 330 сумын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн БОАЖЯ, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар олгохдоо энэ системийг ашиглаж байгаа. Ер нь бол газартай холбоотой, газрын зах зээлийг нэг цэгт төвлөрүүлсэн гэсэн үг.
Газар худалдаж авах буюу хөрөнгө оруулалт хийх гэж байгаа иргэн, хуулийн этгээд mle.mn буюу Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр нэвтэрч, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцох, өөрийн өмчийн газраа худалдах, түрээслэх зараа үнэ төлбөргүй байршуулж, бусдад шилжүүлэх болон дуудлага худалдаагаар бусдад худалдах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд энэ цахим системийг ашиглан олон хүн цугларсан газарт очихгүйгээр гэрээсээ газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй болох боломжтой” хэмээн ярилаа.
Мөн газар худалдан авах, хөрөнгө оруулалт хийх гэж буй иргэн, хуулийн этгээд тус системээс газрын кадастр, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын төлөв байдал, инженер геологи, гео-экологийн талаарх газартай холбоотой бүх төрлийн мэдээллийг авч газарт хөрөнгө оруулалт хийх боломжтой аж.
| Ж.БАЯНМӨНХ: Иргэд Газрын биржийн цахим системийг ашиглан гэрээсээ гаралгүйгээр газар өмчлөх, эзэмших, ашиглах боломжтой |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |