Наадмын өдрүүдэд буюу таван хоногийн хугацаанд зам тээврийн ослын шинжтэй 1800 гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.
-Наадмын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл олон гарчээ. Үүний шалтгаан нөхцөл нь юу вэ?
-Наадмын өдрүүдэд нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс гарч байгаа таван замд хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, урт цуваа үүссэн. Энэ үед жолооч нар гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээр ихэнх тохиолдолд осол гардаг. Мөн орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдсэн зам тээврийн осол олон гарлаа. Хүн амиа алдсан, бэртэж гэмтсэн нийт ослын 76.6 хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн байдаг.
-Зөвхөн орон нутаг гэлтгүй, нийслэлд ч мөн олон осол гарсан шүү дээ?
-Наадмын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал сийрэг байсантай холбоотойгоор жолооч нар хурд хэтрүүлж, энэ нь осол гарах шалтгаан нөхцөл болсон тохиолдлууд байна. Нийслэлд хэд хэдэн ноцтой осол бүртгэгдсэн.
-Жолооч нарт сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөхгүй юү?
-Энэ жил олон аймаг, сумын тэгш ой тохиож буйтай холбоотойгоор орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаа. Иймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шалгах, авч явах дагалдах хэрэгслүүдийг зөвхөн цагдаад үзүүлэх зорилгоор биш, цаашлаад амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилготой зүйлс гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Мөн очиж байгаа аймаг, орон нутгийн цаг агаарын мэдээг урьдчилан харж, гарц гарамгүй газраар зорчихгүй байх, үерийн усны аманд буудаллахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Түүнчлэн хамгаалах бүс хэрэглэдэггүй зөрчил олон байдаг. Иймээс ТЦА-наас “Амь аврах алтан гурвалжин”, “Зуны зугаатай аялал” аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хамгаалах бүсний хэрэглээнд хяналт тавин ажиллаж байгаа.
| Д.Ганхуяг: Зам тээврийн ослын 76.6 хувь нь орон нутгийн замд гардаг |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |