Үй түмэн ододтой шөнийн тэнгэрт тодоос тод гэрэлтэх дугуй гэрэл. Хүмүүс түүн рүү харж хүслээ шивнэдэг, ганцаараа суухдаа бодлоо даатгадаг, чимээгүй суухад цаанаа нэг сэтгэл тайвширчихдаг тийм нэг оршихуй. Юу ч хэлж, юу ч асуугаагүй хэрнээ яг л ойлгож байгаа юм шиг мэдрэмж өгдөг нь сонин.
Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхэд насны тэр сайхан цаг мөч холдож, эмээгийн дулаан инээмсэглэл аажмаар дурсамж болон үлджээ. Гэхдээ сар л яг хэвээрээ. Урьдын адил мандаж, чимээгүйхэн гэрэлтсээр. Одоо бүр ширтэх бүрд надад “Чи том болжээ, харин би хэвээрээ байна” гэж хэлэх шиг санагддаг юм.
Өнгөрсөнд байсан сайхан мөчид, одоо байгаа амар тайванд, бас ирээдүйд ирэх магадгүй гэрэлтэй өдрүүдэд ч сар мэдээж өнөө л хэвээрээ гэрэлтэнэ. Тэгэхээр сар гэдэг хэзээ ч хувиршгүй, мөн өөрчлөгдөшгүй, хэн нэгнийг тайвшруулах шидтэй мөнхийн гэрэл юм байна. Магадгүй эмээгийн минь хэлсэн “Саран ээж” гэдэг нь зүгээр нэг тэнгэрийн биет биш, харин амьдралын дундуур хүнийг аргадан, сэхээрүүлж байдаг чимээгүй оршихуй байсан ч юм бил үү.
Сар шөнө бүр манддаг ч хүн бүрд өөр өөрөөр гэрэлтдэг бололтой. Нэгэндээ хүслийн гэрэл, нөгөөдөө гунигийн чимээгүй хань, надад бол эмээгийн минь намуухан хоолой, хүүхэд насны минь тайван орой, мартахыг хүсдэггүй дурсамжуудын минь хамгаалагч хэвээрээ. Тэнгэрт өлгөөтэй тэр дугуй гэрэл надад “Бүх зүйл өнгөрдөг ч хайр үлддэг” гэдгийг сануулсаар л байдаг. Сар асуултанд хариулдаггүй хэрнээ ганцаарааг минь асуулттай үлдээдэггүй гэрэл юм.
М.Жаргалмаа
| ЗУРВАС: САР |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |