Багачуудын цээжний шүлэг “Болжмор” байдаг бол минийх аавын минь надад зориулж бичсэн хэдхэн мөрт байлаа. Бичиг, үсэг мэдэхгүй ч орой бүр, цаг тутамд гаргаж ирээд ээжээрээ уншуулдаг байсан тэр шүлэг эцгээс минь надад ирсэн ганц бэлэг байсан байх гэж одоо боддог юм. Гэхдээ дөрвөлжин шугамтай дэвтрийн хуудасны тасархайн дээрх бэх нь норсон хэдэн мөртүүд хэзээ ч юм бэ хэдэн хэсэг болчихоод буцаад эвлэхдээ ээжийн минь “Охинд минь үлдэг” гэсэн сэтгэлээр нийлсэн байх.
Цаг тутамд аавыгаа санах гэж ээжээрээ уншуулдаг байсан тэр шүлгийн мөртүүд ээжийг минь яаж зовоодог байсан бол гэж бодохдоо би 25 хүрэх гэж байна. Цээжээр мэддэг хэрнээ сургуульд орж, бичиг үсэг мэддэг болохыг хүссэн шалтгаан минь тэр шүлэг байж. Үеийнхнээсээ хурдан уншиж сурсан шалтгаан нь ч тэр шүлэг байх. Надад ааваас үлдсэн зүйл нь тасарч элэгдсэн хуудас шүлэг, цээж зургаас ялимгүй том хэмжээтэй хуучны зураг. Ухаан орсон цагаас минь хойш намайг дагасан тэр зураг “Хичээнгүй бичиг” дэвтрийн голоор, үзэгний саванд, түрүүвчинд гэж дамжсаар намайг нэгдүгээр курсийн оюутан болдог жил хэтэвчтэй минь хамт алга болчихсон юм даг. Өөрийнхөө, ээжийнхээ гээд хамаг бичиг баримт, банкны картыг хаячихаад ганцхан тэр зурагтаа л харамсаж, алхсан газраараа өдөржин холхисон доо.
Хүмүүст хайр, инээд, баяр хөөр авчирдаг арванхоёрдугаар сар миний хувьд хачин хөндүүртэй өнгөрдөг юм. Ээж минь надад нэг ч удаа аавыг муугаар дурсаагүй учраас аавыгаа үлгэр дээр гардаг шиг баатар эрээр л төсөөлж байлаа. Намайг гуравдугаар ангид байхад хоёр настайд орхиод явсан аав минь түр хугацаанд ирсэн юм. Тэр хагас сарын хугацаанд аавтай байхын сайхныг хамгийн их мэдэрсэн дээ. Гэхдээ удаан байгаагүй ээ, нэг л өдөр ээжийг ажилдаа явсан хойгуур аав маань авчирсан хэдэн цөөхөн хувцсаа тун ч яаруу баглаж байсан юм. “Ааваа та хаачих гэж байгаа юм, хэзээ ирэх үү” гэсэн охиныхоо асуултад “Би хөдөө ажилд явлаа, шинэ жилээс өмнө нь хүрээд ирнэ” гээд хацар дээр минь зөөлөн үнсээд, гараад явсан. Тэр орой ээжийгээ шөнөжин уйлахад нь л тэр хүнийг дахиж хэзээ ч ирэхгүй гэдгийг нь ойлгосон. Гэсэн ч “Хүрээд ирнэ” гэсэн амлалт нь жил бүрийн арванхоёрдугаар сард сэтгэлийн мухраас өндөлзөөд, хүлээгээд л байдаг юм. Хэзээ ч биелээгүй, биелэхгүй арванхоёрдугаар сарын амлалт...
| ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |