“Аав нь охиноо, ээж нь хүүгээ, үр нь аав, ээжийгээ, ах нь дүүгээ, дүү нь ахыгаа, эгчийгээ, хэн бүхэн найз нөхдөө, хань ижлээ гарцаагүй хайрлаж байсан хайр л үгүйлэгдэхээс өөр юу үгүйлэгдэнэ гэж, энэ хорвоо дээр. Ерөөс хайр шиг тод мөртэй, тодрох дурсамжтай зүйл хаана байна. Би ч бас хожмоо намайг хайрласан бүгдийг үгүйлж, дурсаж, санах юм байна...” гэсэн толгой дүүрэн эргэцүүлэлтэй, том санаа алдалттай үзэж суулаа, өчигдөр яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг. Зохиол нь энэ эрхмийнх. Найруулга нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийнх. Сайхан хоршил, гарцаагүй очиж үзэх авторууд байгаа биз...

Үгүйлэгдэнэ ээ гээд байгаа тэр хайр гэгч нь өөрөө том зүйл биш...
Хайр бол дүн өвлөөр даарч зогсоход минь ирэх дулаан ороолт, бээлий, бороонд нороход дэлгэсэн шүхэр, сайхан үгс, зөөлөн харц, тэврэлт. Болоогүй бас өвдөлт, шаналалт, гомдол, тунирхал, баяр хөөр, зүрх дүүрэн догдлол. Хөлөө холгосон ч тэмүүлэн гүйх, гар нь бээрсэн ч хүлээн зогсох итгэл. Ийм байхад амьдарч, амьсгалж ахуй бүх агшинд амь халуунаараа цохилох энэ хайр гэгч зүйлийг бид үгүйлэхгүй гээд яах билээ. Хамгийн энгийн жишээ л гэхэд, өдөр бүр чамд урмын сайхан үг хэлж, цэцэг бэлэглэдэг хүн чинь байхгүй боллоо гэхэд бид тэр хүнийг, тэр хором мөчийг, дулаан үгсийг нь, анхилуун үнэрт цэцгийг нь санахгүй гэж үү. Өдөр бүр санагдахгүй юм гэхэд нэг удаа ч болов үгүйлэгдэнэ. Энэ чинь л шүү дээ. Үгүйлэх зүйлийг бид байнга, үргэлж, мөнхөд үгүйлэхээрээ үгүйлэгдэж байгаа хэрэг биш шүү дээ. Аль нэг цаг, мөч, чөлөөнд ч байсан болно. Гол нь үгүйлэгдэж байна гэдэг л тэнд хайр байсан байна гэсэн л үг гэдгийг үзэгчийнхээ өнцгөөс онцлон тунгааснаа энд тэмдэглэж байна.

Магадгүй аав, ээжийнхээ өмнөөс үг сөрөх, тэднээс том болчихсон мэтээр сэтгэх он цаг хүн бүрд л их, бага хэмжээгээр байдаг байх.

Мөн энэ жүгийг үзсэн, үзэх охидуудын чих тавин, бүр сэтгэл зүрхээрээ сонсох ёстой нэг хэсэг байсныг энд нууц хэвээр үлдээе. Үзсэн нь угаас мэдэж байгаа байх. Охид минь дээ, бид чинь бүгдээрээ ээж болно шүү дээ...

| ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ… |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |