Гурван жилийн өмнөх намар яг ямар өдөр байсныг нь сайн санадаггүй ч манай ангид шинээр нэг охин шилжиж ирсэн юм. Анх бусдын л адил түүнийг нэг их тоогоогүй. Шилжиж ирсэн охин нэлээд нийтэч яриасаг байсан болохоор аль хэдийнэ найзтай минь дотно болчихсон, хичээл дээр байнга л юуг ч юм яриад сууцгаадаг болсон. Хараад байсан тэр охин их өвөрмөц. Металл хөгжим сонсдог, нүүрээ ч сонирхолтой буддаг, загвараа олон өөрчлөх дуртай санагдаж байсан.
Анх яаж ярилцаж байснаа санадаггүй ч ярилцаад үзсэн чинь, өөрийн гэсэн дулаахан бас дотоод ертөнц нь үнэхээр гайхалтай санагдаж, нэг л мэдэхэд бид найзууд болсон байлаа. Одоо бол бүр сайн найзууд.
Тусламж хэрэгтэй нэгэнд эргэлзэлгүй тусалж, хэн нэгнийг гадаад үзэмжээр нь ялгаварладаггүй, хэнтэй ч эелдэг зөөлөн, хүндэтгэлтэй харьцахыг эрхэмлэдэг миний найз. Учир нь тэр хэнээс ч дутахааргүй олон зүйл үзэж туулсан болохоор бусдын юу мэдэрч, бодож байгааг ойлгодог дэндүү гэмээр сэтгэлтэй охин.
Эхэндээ этгээд, сонирхолтой санагдаж байсан түүнтэй дотно нөхөрлөхөд, одоо бол миний мэдэх хамгийн хөгжилтэй, зөрүүд, ааштай төдийгүй ухаалаг, энэрэнгүй, тууштай, нямбай, хичээнгүй, хүлээцтэй, өөрийн хүсэл, мөрөөдлийн төлөө бат зогсдог, дотоод ертөнц нь мөнхөд гэрэлтдэг, цэцэгсээр дүүрэн тал мэт үзэсгэлэнтэй эрхэм нэгэн минь болсон.
Найз минь тив дэлхийг хөндлөн гулд туучин, түмэн янзын хүмүүстэй учирч, Норвегид туйлын туяаг харж, Хятадын алс бөглүү сууринд гадаад хэл зааж, Вьетнамд загасчны завин дээр хонож, Арабын хойгт бүтэн хоног илүү алхаж байж гатлах аварга агуйгаар нэвт явж, Гүржид усан үзмийн ургац хурааж, Европоор хэрэн хэсэхдээ эртний Грекийн баримлуудыг, сүр жавхлант Готик сүмүүдийг ч үзэн эрх дураараа, удаан гэгч нь аялаасай. Хамгийн сонирхолтой, сайхан бүхэн түүнтэй учраасай. Асрамжийн газар нээх мөрөөдлөө ч биелүүлээсэй. Мөрөөдлийнх нь нэгээхэн хэсэгтээ намайг ч гэсэн багтаагаасай.
Ягаахан уруултай, бүхнийг нэвт шувт унших мэт хурц харцтай, гэгээнээс гэгээн хүсэл тэмүүлэлтэй охины найз нь билээ, би.
| ДОТООД ЕРТӨНЦ НЬ ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |