Энэ хорвоо дээр бусдад өгч, авах хамгийн үнэ цэнтэй цор ганц бэлэг бол хайр. Мэдээж түмэн зүйлийн бэлэг сэлтийг хүмүүс нэгэндээ өгдөг ч хайрыг тун цөөн нь л өгсөн шиг өгч, бэлэглэсэн шиг бэлэглэдэг юм байна гэдгийг хайр бэлэглэгч хүмүүсээс харин ч нэг харж байна даа.
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсаны "Хүнээс сэтгэл авах хэцүү. Эргүүлж төлж чаддаггүй юм" гэх үгийг та хаа нэгтээ сонссон байх. Анх энэ үгийг олж уншчихаад бусдын л адил "Яасан айхтар хэлээ вэ" гэж өнгөцхөн бодоод л өнгөрч байлаа. Одоо харин он цаг өнгөрөх тусам өдөр тутамдаа ойлгож, бүр мэдэрч, өөрийн эрхгүй тэгж санагддаг юм байна.
Ерөөсөө л сэтгэл. Хайр бол сэтгэл. Алгаа дэлгээд хайр бэлэглэж байна гэдэг сэтгэлээ дэлгэж байгаагийн л илрэл. Хүнд байж болох хамгийн үнэ цэнтэй тэр их хайр, сэтгэлийг авна гэдэг хариуд нь барих бэлэггүй болохын л нэр шиг. Магадгүй зарим нь "Хайрын хариуд хайр, сэтгэлийн хариуд сэтгэл барихад л болно" гэж гэнэн, хялбархнаар боддог байж мэдэх юм. Гэхдээ тэр тийм ч амар зүйл биш. Бид яг тэдэн шиг хайрлаж, тэдэн шиг сэтгэл гаргаж чадах уу гэвэл өөр асуулт, ондоо хариулт ургана. Хайр гээчийг бас хүн бүр нэгэндээ зориулаад байдаг ч юм биш. Харин хайрлаж сурсан, сэтгэлээ дэлгэж чаддаг хүн л бусдад хайраа, сэтгэлээ зориулж байдаг байх. Ингээд бодохоор хайр бэлэглэгч байх, бялуу шиг хайраа зүсэм зүсмээр нь бусдад хуваан өгөх амаргүй зүйл байгаа биз. Ойрдоо өөрөөсөө асууж байгаа асуулт минь "Би яг бусдыг хайрлаж чаддаг хүн мөн үү" гэж. Үүнийг уншигч та ч бас өөрөөсөө асуугаад үзээрэй. Их олон юм тодорхой болж, ойлгогдож, мөнхүү бодогдоно доо.
Бусдад хайраа, сэтгэлээ зориулах гэж л энэ хорвоо дээр ирсэн гэмээр хүн тусдаа байдаг шүү, тусдаа. Тэд эхнээсээ эцсээ хүртэл хайрлаад л дуусдаг. Бүр бүхнээ эвдүүлж, хэмхчүүлж, сэмлүүлж, сэглүүлж, шаналж, шархалсан ч хайраас урвадаггүй. Хайр бол тэдний эд, эрхтний нэгэн хэсэг шиг нь л хамт төрдөг. Тэд хайрлах гэж л ирдэг.
| ЗУРВАС: ХАЙР БЭЛЭГЛЭГЧ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |