Тэнд үгс, харц, сэтгэл зүрхний чимээг сонсож, сандрал, догдлол, баяр, гуниг, хүсэл мөрөөдлийн анирыг ч чагнаж болдог. Дүр бүтээж буй уран бүтээлчдийн үгсийн хүчинд дийлдэж, ирэнд нь зүсүүлж суух үе байхад бал бурам шиг үгэнд нь бялууран цадаж, ус шиг цалгихад нь цангаагаа тайлах нь ч бий. Сэтгэл зүрхнээс харин уянгалаг шувуудын жиргээ, орь ганцаардал, цөхрөл, хүлээлт, хайр энэрэл, уучлалын дуу түмэн зүгтээ хадаж, харц түүнийг үзэгчид рүү “зөөдөг”.
Нэг ёсондоо тэр ахуй бол сэтгэлээс сэтгэлд, зүрхнээс зүрхэнд, харцнаас харцанд бүх зүйл шилжин өрнөх мэдрэмжийн аялал. Авьяас билиг тэнд ямархнаар гал мэт бадран дүрэлзэж, хүлэг мэт цойлон довтолгож, бороо мэт асгаран ордгийг нүдээр үзэж буй үзэгч халуун галд оюун санаа, зүрх сэтгэлээ “ээж”, хүлгийн төвөргөөнд хийморь сэргэж, уран бүтээлийн “бороо”-нд шүхэргүй нордог.
Зохиолын хэлэх гэсэн санаа тайзнаа амилж, дүрүүдийн мөн чанар, хоорондын зөрчилдөөн уран бүтээлчдийн чадвараар нүднээ өрнөх нь эгээтэй л ид шидээр бүгдийг бүтээчих вүү гэлтэй санагддаг.
Тийм нэг ер бусын, заримдаа бүр итгэмээргүй, ихэнхдээ бахархал, хайр төрүүлдэг орчин бол театр. Мөнхүү тайвшрал төрж, зарим үед мөрөөдөл гэгч нүдэн дээр биелж, хайр дурлал, сэтгэл зүрхний хундага тулгах чимээ чихэнд хангинан сонсогдож, алга ташилтын нүргээнт чимээнд шувуу дэрхийн нисэх мэт мэдрэгддэг. Хүмүүс алга ташилтыг бороо орохтой зүйрлэх нь ч бий. Театрын орчин ингэж л сайхнаас сайхан мэдрэмжийг бидэнд мэдрүүлдэг. Үргэлж энэ газрын үнэнч үзэгч байхыг л улам илүү өөртөө хэлж байна.
| ЗУРВАС: ТЕАТР |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |