Намхан нуруу, навтгар хамар, хүрэн бор царайтай хижээл насны эр Ховдынх гэдгийг минь дуулаад л “Тээр жил Ховдын хүргэн болох шахсан шүү” гэх нь тэр. Тэрбээр 1994-1996 онд Ховд аймагт цэргийн алба хааж байжээ. Хоёр жилийн цэргийн алба түүнийг халагдсаны дараахан нь л ганцхан жил болж өөрчлөгдсөн учраас өөрийгөө “Азгүй толгой” хэмээх хэрнээ “Одоогийн нэг жилийн цэргийн хажууд бид ч эр хүн шүү дээ” гэх нь басхүү хоёр жилийн цэргийн албаараа бахархдагийг нь илтгэнэ.
Тэрбээр аймгийн төвийн цэргийн ангид алба хаахдаа малчин цэргээр үүрэг гүйцэтгэж байжээ. Ингэж явахдаа үеийн бүсгүйд сэтгэл алдарсан нь Ганцэцэг. Өвөө, эмээтэйгээ амьдардаг, урт салаа гэзэгтэй, уяхан зан төлөвтэй, эрүүн дээрээ зохисон гэдэг нь жигтэйхэн мэнгэтэй, үнэнхүү царайлаг бүсгүй өөрт нь ч талтай гэнэ. Хэд хэдэн удаа гэрээр нь очиж, сарлаг саахад нь тусалж, тугалыг нь ч ивэлгэж өгсөн удаатай. Бүр цэргийн ангиас сайн ажилласан гэж шагнуулсан соёолон сарлагаа ч “Халагдахаараа авна” гээд хүүхнийд тавьжээ. Гэтэл аравдугаар сард халагдах байсан залууг цэргийн хошууч нь нутагтаа дэд хурандаагаар очиж байгаа тул цагаас нь эрт халуулж орхиж. Дурлалт бүсгүйдээ энэ учраа хэлэх гэж болзоот газраа очтол нүүгээд явчихсан байв. Өвөө, эмээгийнх нь нэрийг мэдэхгүй учраас асууж, сураглаж ч шальсангүй. Арга буюу нутаг буцжээ. Уг нь тэд түүнийг халагдсаных нь дараа Ховд их сургуулийн дотуур байранд уулзахаар тохирсон байж. Тэр цагаас хойш тэд уулзсангүй, хувь тавилан ч учруулсангүй.
Ах эхнэртэй болж, одоо охин, хүү хоёртой, тов хийсэн амьдралтай. Энэ түүхээ эхнэртээ, ер нь барагтаа хүнд хэлэлгүй, сэтгэлийн мухарт “түгжжээ”. Харин тэр нэгэн өдөр надтай таарч, 20 гаруй жилийн тэртээх дурсамж нь сэдэрч орхив. Ярианыхаа төгсгөлд тэрбээр “Тавилан л байж дээ” гээд нэг их гүнзгий санаа алдсан юм. Тавилан л байж...
| ЗУРВАС: ТАВИЛАН Л БАЙЖ... |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |