Саяхан л өргөөд тэврэхэд хөнгөн, үнэрлэж, үнсэхэд эгдүүтэй, энхрий жаахан байсан хамаатны дүү минь энэ жил нэгдүгээр ангид орно гээд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсаа бэлдээд хөөр баяр болж байна.
“Ээж ээ би маргааш өглөө шинэ цүнхээ үүрээд, явна, тийм ээ” гээд л ээжээсээ давтан давтан асуугаад, урьд орж, очиж ч үзээгүй сургууль гэх цоо шинэ ертөнцөд хөл тавихаар догдолж сууна. Дүүгээ хараад гэнэт бодлоо. Анх би сургуульд орохдоо хэрхэн догдолж, ямархан байсан юм бол доо гэж. Санаанд бүүр түүр л зүйл орж ирэхээс бүр нэг тод буух нь алга юм. Харин хотоос сумын сургуульд сурах гэж ирсэн миний дүрэмт хувцсыг мартсан аав, ээж хоёр хуримд суухаар явсан өвөө, эмээд минь захиж байсан нь одоо ч санаанд минь илхэн. Тэд мөр нь хатных шиг, томдуухан тод цэнхэр хослол авчирсан нь миний бага сургуулийн таван жилийн гол дүрэмт хувцас байсан юм. Хүүхдүүдийн өмсөх ёстой дүрэмт хувцсаас тэс өөрийг авчирсан нь тэр ч 1000 гаруй километр явж хүрдэг буйд суманд хэн нааш, цааш солиулж барьж амжих билээ. Ээж есдүгээр сарын 1-ний нээлтийн өглөө багштай минь яриад л тэр мөрт нь өмсүүлчихэж билээ. Одоо тэр хувцас минь байхгүй ээ. Ойлгож юмыг гамнадаг нэгэнд бол хадгалаастай байх байсан байх. Харин миний санаанд л үнэ цэнтэйгээр хадгалагдаж, есдүгээр сарын 1-н болох бүрд бодогдож, бодох бүрдээ өвөө, эмээ, анх сургуульд орсон мөчөө санан үгүйлж байдаг аа.
Мөн нэгэн дурсамж үргэлжлэн санаанд орж буй нь анх оюутан болж байсан үе минь. Яагаад ч юм надад "Арван жилдээ хоёр мөрөвчтэй цүнх үүрч байгаад оюутан болохоор нэг мөрөндөө үүрдэг цүнх авна" гэж бодогддог байсан юм. Хэн ч ийм дүрэм тогтоогоогүй байхад өөртөө тогтоочихоод, оюутан болдог намраа нэг мөрөндөө үүрэх цүнх авсан юм. Зүгээр ч нэг цүнх биш намайг том хүн шиг харагдуулах цүнх гэж Нарантуул захаас зорьж, хайв. Тэгээд бодож, бодож багш нартай адилхан цүнх авья гэж бодоод дундуураа хэрээстэй саарал өнгөтэй цүнх авсан юм. Хайснаа олж, сэтгэл нэгэнт ханасан би өнөөх цүнхээ үүрээд есдүгээр сарын 1-нд сургуулийнхаа нээлтэд очиход, бодож байсан шиг минь таатай санагдаагүй юм. Учир нь би арай л "хөгшин" цүнх авчихсан юм билээ. Гэсэн ч гололгүй тэр жилдээ үүрээд дараа намар нь хоёр мөрөвчтэй, томхон цүнх л амрыг, тийм цүнх бас хэдэн насанд ч үүрч болдгийг ойлгож билээ.
| ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ БЭСРЭГ ДУРСАМЖ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |